Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"БҮРГЭДЧИН" ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2015-11-24

2015 оны 11-р сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв талбайд бүргэдчдэд зориулсан хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо.

Казах түмний давтагдашгүй өвөрмөц соёл, зан заншлыг олон нийтэд сурталчлах, мөн бүргэдчдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэхүү хөшөөг сүндэрлэн босгосон билээ.  Уг хөшөөг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн А.Бакейн санаачлаг, дэмжлэгээр баригдсан бөгөөд нэрт зураач, уран бүтээлч Р.Нурдыхан урлан бүтээсэн юм.

Тэнгэрийн элч хэмээх нэрлэгдэх бүргэдийг гаршуулан тэжээж, ан хийлгэх энэхүү хосгүй өвөрмөц соёл заншил нь дэлхийд давтагдашгүй үнэт өв бөгөөд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэнээрээ Баян-Өлгий төдийгүй Монгол Улсын нэрийг дэлхийд алдаршуулсан ховор нандин соёл юм.

Бүргэд шувууны аз хийморь та бүхнийг ивээх болтугай!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%