Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАНАЙ АЙМГИЙН 16,3 МЯНГАН МАЛЧИН ӨРХӨД 4,7 САЯ МАЛ ӨВӨЛЖИНӨ

2015-11-23

Аймгийн ИТХ-д Жаргалант сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, ХХААГ-ын дарга Ч.Баасанжавтай аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Л.Соёлмөнх хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.  Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдээд дууссан. Манай аймгийн хувьд өвөлд хэрхэн бэлтгэв?

Энэ аймгийн 19 сумын 99 багт 16,3 мянган малчин өрхөд 4,7 сая малыг өвөлжүүлж, хаваржуулахаар бэлтгэл ажлыг 88% -тай хангаад байна. Гэхдээ энэ оны 6-р сарын сүүлчээр 7-р сарын дунд үе хүртэл их гандсанаас бэлчээрийн ургамалын ургац тааруу гарсан малчид болон сум, аймгийн аюулгүй нөөцийн өвсийг өөрийн болон өөр сум, аймгийн нутгаас бэлтгэж авсан. Малчдын хувьд 85 мянган тн байгалийн хадлан бэлтгэхээс 75,3 мянган тн  буюу 88,5%, 1300 тн тэжээл бэлтгэхээс 1176 тн буюу 90,4% -тай хангасан. Аймаг, сумын аюулгүй нөөцөнд 2300 тн байгалийн хадлан, 620 тн тэжээл бэлтгэхээс 1980 тн өвс, 510 тн тэжээл бэлтгэж 85% -тай хангасан. Аймгийн хэмжээнд бэлчээрийн ургац тааруу учраас цас их орвол хүндэрч болзошгүй.

Манай аймаг гадаад зах зээлд мал, мах гаргахаар болж байгаа гэж сонссон. Энэ талаар та бидэнд мэдээлэл өгөөч?

БНХАУ  болон ОХУ –д мах экпортлохоор яригдаж байгаа. Манай яам БНХАУ-ын хооронд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Одоогийн байдлаар эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. Мах гадаадад гаргах 5 аймгийн нэгэнд манай аймаг орсон.  

Малын гаралтай түүхий эдийн үнэ уначихлаа. Арьс шир түүхий эдийн үнэ өсөхгүй байгаа нь юутай холбоотой гэж та үзэж байна?

Дотоодын үйлдвэрүүдийн худалдан авах санхүүгийн боломж муу байгаатай холбоотой гэж үзэж байна.

Та Жаргалант сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон байгаа тойрогтоо хэрхэн ажиллаж байна вэ?

Энэ оны  2,3, 6,10 саруудад 5  удаа явж тойрогтоо хийсэн ажлынхаа тайланг тавьж малчид, иргэдийн саналыг сонсож уулзалт, ярилцлага хийсэн. Мөн миний санаачлагаар сумын засаг даргын тамгын газартай хамтран Жаргалант суманд малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж зөвөлгөөнд 5 багаас 170 гаруй малчид, иргэд оролцсон.Энэ үеэр “Нутгийн брэнд” сүү цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гар урлал, оёдол бүтээгдэхүүн, мод модон эдлэл\ эмээл\ -ийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулан хийсэн. Тойрогтоо явж ажилласан тайлангаа аймгийн ИТХ-ын ажлын албанд өгсөн.

Таны сонгогдсон тойрогт тулгамдаж буй асуудал юу байна вэ?

Малчдын хувьд баг, сум хоорондын хилийн зэс газрын маргаан их байна. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн сумын хувд баг хоорондоо бэлчээр сэлгэх, отор нүүдэл хийх боломж их муу байна. Малын үнэ их хямд байгаад малчид их санаа зовж байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн хувьд та аймгаа хэрхэн хөгжүүлэхийг хүсдэг вэ?

Дэд бүтцийг хөгжүүлэх, аймагтаа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдэртэй болох, газар тариаланг хөгжүүлэхийг хүсдэг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%