Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН"-Д ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫГ УРАМШУУЛАВ.

2015-11-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Нийтээрээ мод тарих үндэсний өдөр” бий болгосон билээ. Мөн БОНХАЖЯ-аас 2015 онд "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн" өрнүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Баян-Өлгий аймагт  6904 айл өрх өөрийн хашаандаа нийт 14650 ширхэг мод тарьж арчилгаа хамгаалалтыг сайн хийж амьдралтын хувь 85%-иас дээш ургуулан зарим аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүчээр ой, төгөл бий болгов.  2015 онд сум, орон нутагт нийт 41350 мод шинээр тарьжээ.

"Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ийг идэвхтэй сайн зохион байгуулсан 3 сум, 3 албан байгууллага болон 10 иргэнийг шалгаруулж нийтдээ 6 сая төгрөг бүхий өргөмжлөлээр шагнаж урамшуулав.

Үүнд:
"Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ийг амжилттай зохион байгуулсан шилдэг 3 сум
   1-р байр Баяннуур сум - Өргөмжлөл, 1,500,000 төгрөг
   2-байр Алтай сум - Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
   3-байр Өлгий сум - Өргөмжлөл, 500,000 төгрөг

"Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ийг амжилттай зохион байгуулсан шилдэг албан байгууллага.
   1-р байр "Зайд" бүрэн дунд сургууль -Өргөмжлөл, 1,000,000 төгрөг
   2-р байр 3-р бүрэн дунд сургууль -Өргөмжлөл, 500,000 төгрөг
   3-р байр Онцгой байдлын газар -Өргөмжлөл, 300,000 төгрөг

"Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ийг амжилттай зохион байгуулсан шилдэг иргэн.
   Бугат сумын 3-р багийн иргэн Мешел Хуаныш - Өргөмжлөл, 100,0 төгрөг
   Өлгий сумын 10-р багийн иргэн Хабимолда Зүлкафил - Өргөмжлөл, 100,0 төгрөг
   Өлгий сумын 10-р багийн иргэн Хажекбер Есенбол - Өргөмжлөл, 100,0 төгрөг
   Өлгий сумын 10-р багийн иргэн Дөрбетхан Хуаныш - Өргөмжлөл, 100,0 төгрөг
   Өлгий сумын 6-р багийн иргэн Долдабай Ахыт - Өргөмжлөл, 100,0 төгрөг
   Өлгий сумын 5-р багийн иргэн Хайсанай Хайнар - Өргөмжлөл, 100,0 төгрөг
   Булган сумын 4-р багийн иргэн Төлеубай Талгатбек - Өргөмжлөл, 100,0 төгрөг
   Алтандөгц сумын 4-р багийн иргэн Анес Бейлхан - Өргөмжлөл, 100.0 төгрөг
   Баяннуур сумын 4-р багийн иргэн Жамеке Бахыт - Өргөмжлөл, 100,0 төгрөг
   Улаанхус сумын 7-р багийн иргэн Бакей Даулен - Өргөмжлөл, 100,0 төгрөг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%