Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын багш нэг бүрт зөөврийн компьютер олгох ёслолын үйл ажиллагаа Баян – Өлгий аймагт болж өндөрлөв.
Улсын хэмжээнд нийт 25,000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11,340 ширхэг зөөврийн компьютерийг лабораторын сургууль бүрт олгохоор болсон. Энэ арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагт багш нарт зориулаж 1389, сурагчдад зориулж 417 компьютер олгов.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан, аймгийн удирдлагууд оролцов.