Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УУШИГНЫ ХАТГААГААР 200-ААД ХҮҮХЭД ӨВЧИЛЖЭЭ

2015-11-15

Он гарсаар энэ сарын байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 378 хүүхэд хэвтэн эмчлүүлсний хоёр зуугаад нь уушигны хатгаа туссан хүүхэд байжээ. Жил бүрийн 11-р сарын 12-ны өдрийг дэлхийн уушигны хатгаатай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн тасгийн хамт олон “Уушигны хатгаагаар хүүхдээ өвчлүүлэхгүй байя” уриан дор нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулжээ.

Тус өдөр хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаториор үзүүлсэн хүүхдүүд, эцэг эхчүүдэд уушигны хатгаа, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, гарын авлага тараан, витаминжуулалтанд хамруулжээ. Түүнчлэн гэрийн нөхцөлд амин дэмээр баялаг хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрхэн зөв бэлтгэж хэрэглэхийг хийж үзүүлсэн байна.

Жил бүрийн 10-р сараас эхлэн томуу, томуу төст өвчний тохиолдол өсч ялангуяа нэг хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд уушигны үрэвсэл болон амьсгалын замын цочмог хурц халдвараар өвчлөх нь ихэсдэг байна.  Ханиад томуу мэтийн амьсгалын дээд замын үрэвсэл хатгаа болж хүндрэх нь элбэг байдаг гэнэ.

Тус өдрийн зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй хатгаанаас урьдчилан сэргийлэх, бүрэн таслан зогсооход төр засаг, эцэг эх, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, уриалахад чиглэдэг ажээ.

Дэлхийд 15 секунд тутам нэг хүүхэд, өдөрт 5500 хүүхэд, жилд дунджаар хоёр сая хүүхэд уушгины хатгалгаа өвчний улмаас нас барж байна гэсэн тооцоо байдаг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%