Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам Тээврийн яамд болон холбогдох газар, хэлтсүүд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын удирдлагуудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар удаа дараа асуудал тавьсны үр дүнд 2014 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо уулзалдсан Монгол Улсын Автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 28 удаагийн уулзалтаар БНХАУ-ын Манжуур хот, Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүрэг, Хянган аймгийн Рашаан хот, Улаан хот хүртэлх тээврийн тогтмол болон тогтмол бус маршрутыг нээлээ.
МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЗАМ ХАРИЛЦАА, ТЭЭВРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 2014 ОНЫ 28 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТЫН ПРОТОКОЛ-ООС
2.1 2011 оноос хойших уулзалтуудаар тохиролцсон одоогийн тээвэрлэлт эхлээгүй байгаа зорчигчдийн тогтмол болон тогтмол бус тээврийн дор дурдсан 6 маршрутын дагуух тээврийн үйлчилгээг нээх асуудлыг хэлэлцээд энэ 2014 онд багтаан эхлүүлэхээр тохиров. Үүнд:
2.1.1 Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Архашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл: …
2.2 Монгол Улсын талаас санал болгосон дор дурдсан тээврийн маршрутын талаар хэлэлцээд дараах байдлаар тохиролцов. …
2.2.3 Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Архашаатын боомтоор ӨМӨЗО-ын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг хүртэл зорчигчдын тогтмол бус тээврийн маршрут
2.3 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимаас санал болгосон дор дурдсан тээврийн маршрутын талаар хэлэлцэж дараах байдлаар тохиров.
2.3.1 Монгол Улсын Дорнод аймгийн төв Хэрлэн сум-Халхгол сум-Сүмбэр-Рашаан боомтоор дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хот-Улаан хот хүртэлх зорчигчдын тогтмол бус тээврийн маршрут, ачааны байнгын бус тээврийн маршрут
2.3.2 Монгол Улсын Дорнод аймгийн Халхгол сумаас Сүмбэр-Рашаан боомтоор дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хянган аймгийн Рашаан хот хүртэлх зорчигчдын тогтмол бус тээврийн маршрут, ачааны байнгын бус тээврийн маршрут: …