Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН ОРОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2015-11-10

Чулуут суманд УИХ-ын Тамгын газар, Швецайрийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадвахжуулах нь“ хөтөлбөрийн хүрээнд “Нутгийн  удирдлагын байгууллагын үйл ажиллагааг дэмжих замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, арга зүйгээр хангах зорилгоор Өлзийт гол, Хайрхан багуудын хот айлуудад сургалт, хэлэлцүүлэг явууллаа. Сургалтаар нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцох арга хэлбэр, өнөөдрийн түвшин дэх оролцоо, орон нутгийн хөгжлийн сан, төсвийн хяналт, шилэн дансны хууль, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг сэдвийг хөндөж, хамтран хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Сүүлийн жилүүдэд мал сүрэг тогтмол өсч буй нь иргэдийн амьжиргаа сайжирч байгаа нэг үзүүлэлт боловч бэлчээрийн даацын асуудал тулгамдаж байгааг иргэд хэлж байлаа.

Цаашид бүх багуудад  сургалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн багийн Иргэдийн нийтийн хурлыг чадавхжуулах, дарга тэргүүлэгч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%