Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албанаас алдуул болон олдсон малыг бүртгэх, малын гоц халдварт өвчин, байгаль цаг агаарын талаарх мэдээ, мэдээллийг малчдад шуурхай хүргэх зорилгоор “Малчны лавлах – 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн байна.
Уг тусгай дугаар руу харилцаа холбооны бүх оператор компаниудын утаснаас үнэ төлбөргүй холбогдох бөгөөд иргэд, малчдаас ирүүлсэн алдуул болон олдсон малын зарыг “Молор” телевиз, радио FM 88.8, www.todsurag.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлан мэдээлж байхаар болсон байна.
Малчид болон ард иргэд та бүхэн малаа алдсан, мөн олсон бол эдгээр сувгуудад хандана уу.
Аймгийн ГХУСАЗЗ