Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2015-11-12

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 13-ны өдөр 63,6 хувийн ирцтэйгээр хуралдаж Аймгийн ИТХ-ын хуралдааныг зарлах товыг тогтоолоо. Мөн Иргэний зөвлөл байгуулан ажиллуулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Өлзийбадруулагч хийдийн үйл ажиллагаа явуулах эрхийг сунгах тухай,  “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх дэд хөтөлбөр” батлах тухай, Өмчийн асуудал зэрэг 6 асуудлыг хэлэлцэж баталлаа.


Өмчийн асуудалд дараах хөрөнгийг данснаас хасч худалдан борлуулахаар оруулав. Үүнд:

-       Тариат сумын ЕБС Цагааннуур багийн Бага сургуулийн хичээлийн байрны барилга,

-       Тариат сумын ЕБС Дотуур байрны гал тогооны өргөтгөлийн барилга,

-       Тариат сумын ЗДТГ Цагааннуур багийн Конторын барилга,

-       Жаргалант сумын ЗДТГ Халуун усны барилга,

-       Чулуут сумын ЗДТГ 1 өрөө орон сууцны барилга,

-       Чулуут сумын Эрүүл мэндийн төв 2 өрөө орон сууцны барилгыг данснаас хасч худалдан борлуулахаар оруулсан бол Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага сургуулийн хичээлийн байрны барилга, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Конторын барилга, Цэцэрлэг сумын Туулант багийн Хүний их эмчийн салбарын барилгыг акталж худалдахаар хэлэлцүүлсэн байна.


Мөн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвөөс ЗДТГ-т, Өндөр-Улаан сумын Эрүүл мэндийн төвөөс ЗДТГ-т автомашин данснаас хасч шилжүүлэхээр, Чулуут сумын ЕБС ЗИЛ-130, Цагдаагийн газрын ACCENT, УАЗ 31512 автомашинуудыг данснаас хасч актлахаар, Цагдаагийн газрын ИЖ-5 мотоцикль 7 ширхгийг, Тариат сумын Сум дундын эмнэлгийн 13 ширхэг мотоциклийг данснаас хасч актлахаар, Цагдаагийн газраас ирүүлсэн хураагдсан 41 мотоциклийг худалдаж улсын орлого болгохоор тус тус оруулж хэлэлцүүлж баталлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%