Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАРГААШ "МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"

2015-11-11

      Монголчууд эрт, эдүгээгийн аль ч үед хөх тэнгэртээ сүсэглэн залбирч эх нутаг, газар шороо, туурга тусгаар улс гэрийнхээ төлөө нэгэн биений зовлон, жаргалыг умартан, амь хайргүй тэмцэж ирсэн баатарлаг, дайчин уламжлалтай ард түмэн билээ.
     Монгол Улсын түүх эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан өвөг дээдсийн минь замнал, баатарлаг дайчин үйлстэй салшгүй холбоотой.
2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  Эх орноороо, их түүхээрээ, Эзэн Богд Чингис хаанаараа бахархах, Монгол хүн болж төрсөнөөрөө омогших өдөр юм. Тиймээс монголчууд бид элэг нэгтнээ, бие биенээ энэрэн хайрлах, өв соёл, буурал түүх, эх орон, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, хийсэн бүтээснээр нь бахархах өдөр.
      Элэг нэгт Монгол түмэндээ Эзэн Богд Чингис хааны 853 жилийн ойн мэндийг хүргэхийн сацуу Монгол түмний нэг, мянганы их хүн Чингис хааны үр сад хэмээгдэх эрхэм алдрыг зүүх ховорхон завшаанд тань баяр хүргэе.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БУРАНЫ ЛАЗАТХАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%