Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХУГАЦАА ДУУСАХ ДӨХЛӨӨ

2015-10-26

2015 – 2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх ажлын биелэлтийг сумдад шалгасан ажлын хэсгийн дүнг аймгийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж доголдолтой байгаа доорх зүйлсийг засахыг Засаг даргын захирамжаар Боловсрол соёлын газрын дарга А.Амгаланбаатарт даалгажээ.

Жаргалант сумын ЕБС”ийн дотуур байранд хүүхэд байрлуулахыг хориглосон МХГ-ын дүгнэлт гарсан байхад аюулгүй байдлын шаардлага хангахгүй байшинд 64 сурагч амьдарч байна. Иймд шинээр баригдаж байгаа дотуур байрын барилгын ажлыг шуурхайлж ашиглалтанд оруулах, Цэцэрлэг сумын ЕБС-ийн гал тогооны барилга 2010 онд шинээр ашиглалтанд орсон боловч агааржуулалт, салхивчны систем хангалтгүй улмаас уур цан болж хоолны үйлдвэрлэл явуулах шаардлагад нийцэхгүй байгаа тул гүйцэтгэгч байгууллагаар засвар үйлчилгээг хийлгэх, Өндөр-Улаан сумын 12 жилийн сургуулийн спорт заалны барилга баригдаж эхлээд хояр жил өнгөрсөн боловч Макс Майнг ХХК 900 орчим са төгрөгний  төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж байгаад ажил нь зогссон шалтгааныг тодруулах зэрэг ажлуудад анхаарал хандуулж ажиллахыг даалгасан байна. Дээрх өгсөн үүрэг даалгаврын хугацаа дуусах дөхөж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%