Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХИМИЙН БОДИСЫН ХАДГАЛАЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

2015-11-09

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулиудын химийн кабинет болон химийн бодис ашиглан хяналт шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг лабораториудад химийн бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалт, зарцуулалтанд хяналт тавих зорилгоор Тагнуулын Ерөнхий Газрын Архангай аймаг дахь хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын хамтарсан баг шалгалт хийжээ.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, тагнуулын байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон байгаль хамгаалах намрын сарын ажлын хүрээнд сумдад шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Эрдэнэбулган суманд хийсэн хяналт шалгалтын дүн гарчээ.
Шалгалтаар Эрдэнэбулган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад химийн бодисын хадгалалт муу, хадгалж буй агуулахуудын аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, цонх хаалганы хамгаалалт хийгдээгүй, химийн бодисын ашиглалт зарцуулалтын тайлан хөтлөлт хангалтгүй, хаягын бүрдэл дутуу, аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж байхгүй, галын аюулгүй үед авах арга хэмжээний багаж материал дутуу зэрэг алдаа дутагдлууд илэрсэн байна. Иймд холбогдох газруудаас алдаа дутагдлаа засч ажиллах заавар зөвлөгөөг өгчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%