АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ.
Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцлээ. Үүнд:- Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
хуралдуулж, хуралдаанаар аймгийн 2015 оны төсвийн тодотгол, аймгийн
ИТХ-ын зарим төлөөлөгчдийн бүрэн эрхийн талаар хэлэлцэхээр тогтов.
- Аймгийн ИТХ-ын НБХЭХорооны байгууллагуудад хуулийн хэрэгжилтийн талаар хийсэн хяналт шалгалтын дүнг авч хэлэлцлээ.
- 2014 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас иргэн, аан-үүдэд олгосон
зээлийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн мэдээллийг
сонсож, гарсан алдаа дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахыг
холбогдох байгууллагад үүрэг болголоо.
- Цагааннуур тосгоны захирагчийн сонгууль явагдахаар болсонтой холбоотой,
сонгуулийн үеэр гарах зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс
гаргахаар шийдвэрлэсэн болно.
- Төрийн цол, одон, медалиар шагнуулахаар нийт 58 хүний материалыг ЕТГ-т
хүргүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарлаа.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 9558