Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
ажлын албаны ахлах ажилтан М.Баршагүл, ГХУСАЗЗ-ийн
ажилтан Х.Маргулан нар Хурлын нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу Сагсай, Улаанхус суманд 2015 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд хоёр хоног ажиллав.
Нутгийн Өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын аливаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ажилласан.
Хурлын ажилтнууд:

- Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөн, хийж хэрэгжүүлж байгаа ажил, гаргаж буй шийдвэрийн биелэлт
- ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогт ажиллаж буй байдал, тэднийг сургалт сурталчилгаа, мэргэжил арга зүйгээр хангаж буй эсэх
- Ажлын албаны арга барил, дотоод ажлын гүйцэтгэл,
- Хууль тогтоомжийн хэрэгжилт,
- Иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн байдал,
- ЗДТГ болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллаж буй байдал
- ХАСХОМ-ийн бүрдүүлэлт, хадгалалт, хууль тогтоомжийн биелэлт,
- ГХУСАЗС ажлын талаар
- Орон нутгийн өмчийн талаар
- Иргэний танхим, түүний үйл ажиллагааны талаар,
- Сумын цахим хуудас ашиглалт, болон сурталчилгаа, иргэд хэрэглэж буй байдалд зэрэг олон асуудлуудыг хамруулан шалган зааварлаж, үнэлгээ, дүгнэлт өглөө.