Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

11534 ШИРХЭГ ДУРСГАЛЫГ БҮРТГЭЖЭЭ

2015-10-30

Өнгөрсөн зургаадугаар сараас эхэлсэн аймгийн соёлын өвийг тоолох, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд нийт 326 дурсгалт газрын 11534 ширхэг дурсгалыг бүртгэжээ.

Анхны үзлэг, тооллогоор тухайн дурсгалын байршил, хэмжээс, гэрэл зураг, дүрс бичлэг, эрдэм шинжилгээний тодорхойлолт, хадгалалт, хамгаалалтын байдлаар нь нэг бүрчлэн тодорхойлж цахим хэлбэрт шилжүүлэн тусгай программд оруулан улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг аймгийн Музейн мэргэжилтнүүд Булган, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр сумдын чулуун зэвсгийн дурсгалт газар, хадны зураг бичгийн дурсгал, булш, оршуулгын дурсгал, тахил тайлгын байгууламж, барилга архелогийн дурсгал, хөшөө, үйлдвэрлэлийн ул мөр хадгалсан дурсгалт газруудад үзлэг тооллого хийжээ.Соёлын өвийг тоолох ажил хийгдэж дууссанаар хичнээн түүхэн дурсгалын өв соёлыг хадгалж байдаг талаар мэдээлэл авах боломж бүхий мэдээллийн сантай болох ажээ.

Улсын хэмжээнд тооллогын ажил үргэлжилж байгаа ч манай аймгийн хувьд тус ажил санхүүгийн асуудлаас шалтгаалан түр зогсоод байгаа гэнэ. 

Энэ онд Монгол улсын хэмжээнд соёлын өвийг тоолох, бүртгэлжүүлэх ажлыг анх удаа хийж эхэлсэн. Хөдөө хээр, байгаль дээр ил задгай орших, хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туурь гэх мэтийг түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл гэдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%