Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨЛГИЙ СУМЫН 4-Р БАГИЙН ИРГЭДЭЭС ТАВЬСАН АСУУДЛААР ХУРАЛДАВ.

2015-11-04

      2015 оны 11 дүгээр сарын 3 ны өдөр Аймгийн ИТХ-ын даргын өрөөнд Өлгий сумын 4-р багт тулгамдсан зарим асуудлаар хуралдав. Хуралдаанд: Өлгий сумын ЗД Ө.Хабай, МХГ-ын дарга Б.Мухаммед, Суат ХХК ерөнхий инженер Б.Мухтар, БОАЖГ-ын хэлтсийн мэргэжилтэн С.Мандат, Эрчим ХХК инженер Х.Бейбит нар оролцож 4-р багийн зарим айл өрхүүдийн цэвэр усны хангамж, тус багийн нутаг дэвсгэр дэх агаарын бохирдлын талаар хэлэлцэв.
     Аймгийн ИТХ-ын даргын Лазатхан ойрын хугацаанд шаардлагатай өрхүүдийн худгийн усанд шинжилгээ хийх, төвлөрсөн халаалтын зуухнаас гарч буй үнсийг хотоос зайдуу газар зөөх, цэвэрлэх байгууламжийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг зөөврийн ундны усаар хангах боломжийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
      Мөн эдгээр асуудлаар 4-р багийн иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж, иргэдийн саналыг авах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах, дээрх асуудлаар холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг авч холбогдох шийдвэр гаргах талаар Засаг даргад чиглэл өгөхөөр болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%