Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумдын ундны усны 41,1 хувь бохирдолтой

2015-10-15

Аймгийн мэргэжлийн хяналтын газраас энэ онд аймаг болон сумдын ундны усны эх үүсвэрийн гүний худгийн усны стандартын шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилгоор 19 сумын 47 худгийн уснаас 98 дээж авч шинжилгээнд хамруулжээ.

Сумдын ундны усны эх үүсвэрийн худгийн 52,3 % нь “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2010 стандартын хими, бичил амь судлалын аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангаж, 5% нь магни, 5% нь төмрийн агууламж эрүүл ахуйн нормоос их, 41,1% нь нянгийн бохирдолтой гарсан байна.

Шинжилгээний дүнг үндэслэн сумдын Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүргүүлж, нянгийн бохирдолттой гарсан найман худагт мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгүүлж усны аюулгүй байдлыг хангуулж ажилласан аж.


Аймгийн хэмжээнд усны эх үүсвэрийн 68.0 % нь эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож хашаажуулсан, 17.7% нь энгийн хамгаалалтын бүс тогтоож тэмдэгжүүлсэн, 42.5 % нь техникийн паспорттой болсон байгаа гэнэ. Ус суваг ашиглалтын “Ундарга” ХХК нь энэ оны 6-р сард төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хлоржуулах төхөөрөмж тавьж ашиглалтанд оруулсан, ус нөөцлөх сав, шугам хоолой, усны машинд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалтын тоног төхөөрөмжтэй болсноос гадна ариутгал халдваргүйжүүлэлтийг өөрсдөө хийдэг байна.

Шинжилгээгээр аймгийн төвийн төвлөрсөн ус ханамжийн эх үүсвэр, дамжуулах болон ус түгээх цэгийн ус нь “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2010 стандартын хими, бичил амь судлалын аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%