Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх санал асуулга, хэлэлцүүлэг аймгийн Хөгжимт Драмын Театрт өнөөдөр болж өндөрлөлөө.

2015-11-02

Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх санал асуулга,  хэлэлцүүлэг аймгийн Хөгжимт Драмын Театрт өнөөдөр болж өндөрлөлөө.

Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Дарга Р.Зоригтбаатар болон аймгийн удирдлагууд, зураг төслийг гүйцэтгэгч компаний захирал, менежер, нутгийн ард иргэд оролцлоо.

Манай аймгийн хувьд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг:

·         Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл

·         Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр

·         Гадаад худалдаа

·         Ачаа тээвэр

·         Ногоон эдийн засгийн чөлөөт бүс гэж онцолж байгаа юм байна.

Шат дараалалтай хийгдэх ажлуудынхаа хүрээнд ийнхүү иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж тэдний саналыг авснаар илүү боловсронгуй, иргэддээ чиглэсэн бодит бүтээн байгуулалтууд хийгдэх тухай тус хэлэлцүүлгийн зохион байгуулагчид иргэдэд тайлбарлалаа.

Тус хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс хогийг дахин боловсруулах, ногоон байгууламжийг ихээр байгуулах мөн аймгийн хойд хэсгээр байрлах гэр хорооллыг байшин хороолол болгох, инженерийн шугам сүлжээний коридорыг байгуулах зэрэг саналуудыг хэлж байлаа.

Мөн энэхүү зураг төсөл нь цаасан дээрх шигээ бодит ажил болох боломжтой эсэхийг иргэд ихээр сонирхосны хариуд “боломжтой гэсний үндсэн дээр зураг төслөө гаргасан, гэхдээ хөгжил гэдэг нь дан ганц аймаг, орон нутгийн удирдлагуудын асуудал биш иргэн бүр хамтдаа нэг сэтгэлтэй байх нь чухал шүү” хэмээн зураг төслийг гүйцэтгэгч “Kyunqjin Architecture nomad” компаний захирал Жу Чан Гүн онцоллоо.

Аймгийн ИТХ-ын зүгээс аймгийн хөгжлийн цогц бодлогын загварыг боловсруулан төрийн байгууллага болон иргэдийн дунд 9-р сараас санал асуулга явуулж эхлээд байгаа юм.

Энэхүү Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хөгжлийн цогц бодлоготой уялдаж байгаа бөгөөд нэн тэргүүнд хүнээ хөгжүүлэхийн чухлыг аймгийн ИТХ-ын Дарга Р.Зоригтбаатар онцлон дурьдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%