Аймгийн ИТХ-аас
хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагыг сайжруулах жилийн
хүрээнд зохион байгуулж байгаа иргэд болон иргэдийн төлөөлөгч нарын
хяналт, шалгалтын ажилд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20
гаруй төрийн үйлчилгээний байгууллагууд хамрагдаад байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б. Нурлан, Ө. Азимбай,
С. Асылбек нар болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан Төсөв,
санхүү, эдийн засгийн хорооны ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын
29-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу Өлгий сумын ЗДТГ, аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний
албанд ажиллаж байна. Төлөөлөгчид дээрх төрийн үйлчилгээний
байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах ба хяналтын ажлын
дүгнэлтийг Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах юм.
Аймгийн ИТХ-ын Ажлын алба
