Япон Улсын Хөдөлгөөн засагчдын холбооны ажилтан Юкико Цүцүми 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны аймаг дахь салбарт ирж, тус төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлж, мөн Алтай, Буянт, Булган, Дэлүүн, Толбо, Цэнгэл сумдад ХБХ-ийн илэрүүлэлтийн судалгааны багт орж, сайн дурын ажилтнаар ажилласан юм.
Ажилласан энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах, асран хамгаалах, тухайн салбарын албан хаагчдад арга зүйн туслалцаа үзүүлэх, Монгол-Япон найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөрийг нь үнэлэн Юкико Цүцүмид аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан талархал илэрхийллээ.
Хүмүүн төрөлхтний өмнөх иргэн хүний эрх, үүргээ ухамсарлаж, энэрэнгүй сэтгэл, сайн санаагаар ажилласан Юкико Цүцүми энэ оны 11 дүгээр сард эх орондоо буцах юм.