Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Амьд гэгээнтэнг Гандантэгчилэн хийдэд заллаа

2015-10-22

Одоогоос 200 орчим жилийн өмнө буюу 1826-1905 оны үед амьдарч байсан, "амьд" гэгээнтэн, цорж аграмба Равсалын Санжайжавын шүтээнийг өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд олноо ил гаргалаа.


Учир нь шүтээнийг энэ сарын 24-нд төрөлх нутагт нь буюу Архангай аймгийн Цахир суманд залах юм. Үүнээс өмнө нийслэлийн иргэдэд хоёр өдрийн турш мөргүүлж байгаа нь энэ юм.


Цорж Аграмба Равсалын Санжайжав нь Өвгөн Гэсэр лам Цэвээнраашийн Чүлтэмжамцын /1816-1894/ шавь аж. Тэд амьд ахуйдаа увидасын ундарга эрдэнэсийн нутгийг сахин хамгаална хэмээн болгоосноор тэдний шүтээнийг Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын ариун дагшин дэвсэгт оршоосон юм байна.


Өнөөдөр өглөө Гандантэгчинлэн хийд үүдээ нээхэд, “амьд” гэгээнтнээс аврал эрж, мөргөх олон хэдийнэ цугласан байв.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%