Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, хуралдаанаар дараах гурван асуудлыг авч хэлэлцэв. Үүнд:
- Хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхийнхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн уг газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоос татгалзлаа.
- Зарим өмчийн талаар. Өлгий сумын зарим бүрэн дунд сургуулийн болон аймгийн Биеийн тамир спортын газрын балансад байгаа эдэлгээний хугацаа нь дууссан, цаашид ашиглах боломжгүй болсон хөрөнгийг хавсралтаар актлав.
- Тус аймгийн Булган сумын Улаагчин давааны авто зам нь эвдэрч машин явах боломжгүй болсон тул замын сангаас уг засварт 8,0 сая төгрөг шийдвэрлэв.
