Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тэргүүлэгчид хуралдлаа

2015-09-29

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт ИТХ-ын Тэргүүлэгчдийн танхимд хуралдав. Хуралд Б.Булганчимэг, Ж.Ариунаа, Р.Цэрэннадмид, Ч.Баасанжав,Ц.Мөнхнасан, М.Батзориг, Б.Өсөхбаяр, Ч.Мөнхбат нар оролцож, ирц 72.7 хувьтай байлаа.


Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр оруулав. Үүнд:

1.    2016-2020 оны “Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө” батлах

2.    Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эрүүлийн ажиллах журам батлах тухай

3.    Тээврийн хэрэгсэл тусгай хашаа /талбай/-д түр байлгах хугацааны төлбөр хураамж шинэчлэн тогтоох тухай

4.    Концессын зүйлийн жагсаалт батлах тухай

5.    Ашиглалт засвар үйлчилгээг хариуцуулах тухай

6.    Өмчийн асуудал

7.    Төрийн дээд цол, одон медалиар шагнуулах тухай асуудлуудыг танилцууллаа.


Хэлэлцэх асуудлаас 2016-2020 оны “Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө” батлах тухай асуудлыг хэлтсийн дарга нь байхгүй байгаа тул хойшлуулан дараачийн хурлаар оруулахаар болов.


Хурлаар олон улсад хэрэгжүүлж байгаа Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эрүүлийн ажиллах журмыг болон орон сууц ашиглалтын контор байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа.


Мөн Эрдэнэмандал сумын Идэр-улаан багийн бага сургууль, хүний эмчийн салбар, багийн контор, Жаргалант сумын ЕБС-ийн хуучин барилга, Цэцэрлэг сумын Туулант багийн хүний их эмчийн салбарын барилгын үнийг шинэчлэн тогтоох, Чулуут сумын ЕБС-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 75 ортой хүүхдийн дотуур байрны барилгыг данснаас хасч А хэсгийг тус сургуульд складын зориулалтаар, үлдэх хэсгийг зорчигчийн байр барих зориулалтаар аймгийн Авто тээврийн төвд шилжүүлэх, аймгийн Цагдаагийн газрын 62-66 АРА дугаартай автомашины үнийг шинэчлэн тогтоох, Цэнхэр сумын ИТХ-ын 91-21 УНН дугаартай автомашиныг тус сумын ЕБС-д, аймгийн Өмчийн албаны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 00-99 АРХ дугаартай автомашиныг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус шилжүүлэх зэрэг өмчийн асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%