Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Халуун-Ус багт хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо

2015-09-30

Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багт 2 бүлэгтэй 60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтанд орж нээлтээ хийлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга А.Амгаланбаатар, Халуун-Ус багийн Засаг дарга болон эцэг эхчүүд, багийн малчин иргэд оролцлоо.


Тус цэцэрлэгийн барилгыг барих санаачилгыг Чулуут сумын уугуул иргэн Ч.Отгонжаргал санаачлан 70 хувийн хөрөнгө оруулалтыг гаргаж мөн сумын уугуул иргэн Сангийн сайд Б. Болор, УИХ-ын гишүүн Ганбаатар, БХБ-ын яамны дэд сайд Г.Байгальмаа, БСШУЯ-ны хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяр болон Щвецарийн хөгжлийн агентлаг “Ногоон алт” төсөл хөтөлбөрүүдээс 30 хувийг гаргаж батлагдсан төсвөөр нийт 68 сая төгрөгний өртөгтэй барилгыг аж ахуйн аргаар барьж гүйцэтгэн орон нутгийн төр захиргааны байгууллагат хүлээлгэн өглөө.


Бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулж сэтгэл зүтгэл нэгдэн хамтарч, мэдлэг оюуны асар том хөрөнгө оруулалт хийсэн тус сумын уугуул иргэдээрээ бахархаж байна.
Тус цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулснаар Халуун-Ус багийн хүүхэд багачууд цэцэрлэгт 100 хувь хамрагдаж, эцэг эхчүүд хамгийн ойр тав тухтай цэцэрлэгт хүүхдээ өгөх болсондоо талархан, энэхүү цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулж өгсөн хүмүүст баярлаж талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%