2015 оны 10 дугаар сарын 16-ны
өдөр аймгийн ГХУСАЗЗ-ийн ээлжит хурал болж, хуралдаанаар аймгийн
Цагдаагийн газар шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хуулийн хэрэгжилт, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгарч
буй асуудлын талаар илтгэл тавьж салбар зөвлөлийн гишүүд цаашид авах
арга хэмжээний тухай хэлэлцэв.
Мөн аймгийн ХГБХХ-ээс өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч сонсгол хийв.
Зөвлөлийн
2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар салбар зөвлөлийн
дарга танилцуулж одоогийн байдлаар хэрэгжээгүй байгаа ажлыг тодорхой
хугацааны дотор хэрэгжүүлэх тухай албан даалгавар өгөв.