Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төв аймгийн 7 гайхамшиг 1. Манзушир хийдийн туурь

2015-10-16

Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино.

Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.

Богд хан уулын магтаалд “Өвөр талдаа хийдтэй, Өргөн их шажинтай, Махгалын шүтээнтэй, Манзушир ламын хийдтэй” хэмээн магтан дуулдаг. Манзушир гэдэг нь “Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан” гэсэн утгатай. “Манзуширын хувилгаан” НТӨ II зуунд Жагар орноо тодорч, түүнээс хойш Энэтхэгт хоёр, Төвдөд найм, Монголд таван удаа тодрон залгамжлагдсан түүхтэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%