Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТГИЙГ СУДЛАХ МУЗЕЙ БОЛОН АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2015-10-15

Аймгийн ИТХ –ын дэргэдэх Байгаль орчин, соёл спорт аялал жуучлалын ажлын хэсэг  10 дугаар сарын 09-нээс 12-ны өдрүүдэд  аймгийн Орон нутгийг судлах музей, Нийтийн номын санд ажиллав. 

Баян-Өлгий аймагт  түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын улсын тооллого явагдаж дуусаад байгаа ба тооллогын нэгдсэн дүн гараагүй байна. Тооллогын нэгдсэн дүнг үндэслэн шинээр илэрсэн түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалалтанд авах асуудлыг аймгийн ИТХ-аас зохион байгуулах гэж байна. 

Аймгийн Нийтийн номын сан нь 2014 оноос орчин үеийн шаардлагад нийцсэн номын сангийн барилгад үйл ажиллагаа явуулж, үйлчилгээний хүртээмж дээшилсэн тохилог орчин бүрдүүлж чадсан байна. Ажлын хэсэг  аймгийн Номын сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангуулан байсан ба уншлагын 5 танхимтай танилцав. Бяцхан уншигчдын танхимыг цэцэрлэгийн хүүхдүүдийн номын амт шимтэнд дурлах,  хөгжүүлэх, амралтын өдрийг  үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлж, өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан нээсэн явдал нь сайшаалтай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%