Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САНГИЙН ДҮРЭМ

2015-10-12

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх санг байгуулж, түүний үйл ажиллагааг явуулахад энэхүү дүрмийг удирдлага болгоно.
1.2.Сан нь мөнгөн хөрөнгийн  сан   байна.
1.3.Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Санг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
 
Хоёр: Зорилго
2.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бүх төрлийн арга хэмжээг явуулахад дэмжлэг үзүүлж, мал хулгайлах гэмт хэргийн өсөлтийг бууруулахад оршино.
 
Гурав: Сангийн удирдлага, зохион байгуулалт
3.1.Сан нь аймгийн Засаг даргын дэргэд ажиллана.
3.2.Сангийн удирдах байгууллага нь Сангийн зөвлөл байна. Сангийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, орон тооны бус гишүүдээс  бүрдэх бөгөөд  6 хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.3.Аймгийн Засаг дарга нь Сангийн зөвлөлийн дарга байна.
3.4.Сангийн гишүүд: - ГХУСАЗЗөвлөлийн нарийн бичгийн дарга
                                    - Хууль зүйн хэлтсийн дарга
                                    - Цагдаагийн газрын дарга
                                    - Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй
                                      тэмцэх хэсгийн дарга
                                      Нарийн бичгийн дарга: -Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн
3.5.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Сангийн зөвлөлийн нарийн бичгийн дарга эрхлэн  гүйцэтгэнэ.
 
Дөрөв. Сангийн зөвлөлийн ажиллагааны чиглэл, хөрөнгийн зарцуулалт
4.1.Сангийн үйл ажиллагаа болон сангийн хөрөнгөөр санхүүжих арга хэмжээний жилийн, улирлын  төлөвлөгөө, тэдгээрийн төсвийг   хэлэлцэн   батлах.
4.2. Сангийн  хөрөнгөөр    санхүүжих    төсөл, хөтөлбөрийг  сонгон   шалгаруулах
4.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах талаар гаргасан  санал, санаачилгыг  дэмжих, хөдөлгөөн  өрнүүлэх
4.4.Сангийн хөрөнгөөр санхүүжиж  байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн   явц үр дүнгийн тухай  тайланг  хэлэлцэн үнэлэлт  дүгнэлт  өгөх
4.5.Сангийн зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга, гишүүдийн ажил үүргийн  хуваарийг  батлах
4.6.Сангийн  улирал, жилийн  ажлын  тайланг   хэлэлцэх
4.7.Сангийн  зөвлөлийн  дарга нь Сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулж, сангийн хөрөнгийг энэ журмын 3.6.1-д заасны дагуу баталсан төлөвлөгөөнд  заасан  арга хэмжээнд зарцуулна.
4.8.Сангийн зөвлөлийн дарга нь Сангийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл санхүүжилтийг нь зогсоож, Сангийн зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэн  шийдвэрлүүлнэ.
4.9.Сангийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд  улиралд   нэгээс  доошгүй    удаа    хуралдана.
Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
4.10.Сангийн зөвлөл асуудлыг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар   шийдвэрлэх
4.11.Сангийн зөвлөлийн хуралдааны явцын тэмдэглэл хөтөлж дарга, нарийн бичгийн  дарга  гарын  үсэг    зурна.
4.12.Сангийн зөвлөл нь тухайн шатны Засаг даргын тамга, албан бичгийн хэвлэмэл  хуудас   хэрэглэнэ.
4.13.Аймгийн Засаг  даргын Тамгын  газар Санг ажиллах нөхцөлөөр хангана.
4.14.Сангийн хөрөнгийг  аймгийн Төрийн санд тусгайлан  санд   байршуулна.
4.15.Санхүүтэй холбоотой бичиг баримтанд Санхүү төрийн сангийн хэлтсийн тэмдгийг хэрэглэнэ.
4.16.Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, арилгах
4.17.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж байгаа  эргүүл, жижүүр, харуулыг  урамшуулах
4.18.Мал  хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагыг шагнах, урамшуулах
4.19.Мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг тогтмол хэрэглэж хэвшүүлэх болон малын им, тамга, зүсмийн бүртгэлийг байнга хөтлөх  ажлыг зохион байгуулж байгаа албан тушаалтныг шагнаж, урамшуулах,
4.20.Сангийн хөрөнгийг энэ дүрэмд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
4.21.Сангийн хөрөнгөнд нэгдүгээр гарын үсгийг Засаг дарга, хоёрдугаар гарын үсгийг Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн зурна

Тав: Сангийн хөрөнгийг бүрдүүлэх
5.1. Аймгийн ИТХ-ын чуулганаар хэлэлцүүлж  жил бүрийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгах.
5.2. Орон нутгийн өөрийн орлогын давсан хэсэг, аймгийн  Засаг даргын болон  нөөц хөрөнгө ГХУСАЗЗөвлөлийн хөрөнгөөс  жил бүр боломжоор мөнгө хуваарилах.
5.3. “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих сан”-г бүх нийтэд сурталчилж ойлгуулснаар, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж.
5.4. Бусад санхүүгийн эх үүсвэр
 
Зургаа: Сангийн тайлан бусад зүйл
Сангийн орлого, зарлагын тайлан мэдээг аймгийн Засаг дарга “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хийгдсэн үйл ажиллагааны тайланг хагас, бүтэн жилээр аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс болон ЦГ-ын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг-т ирүүлнэ.
 
Долоо: Хариуцлага
Журмыг зөрчсөн эсвэл заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.