Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2" аянд 9 дүгээр сургуулийнхан нэгдэв

2015-10-11

   Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас санаачлан "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2" аяныг зохион байгуулж байгаа билээ.

     Тус аянд Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 1000 сурагч, багш ажилтнууд нэгдлээ. Тэд өөрсдийн амьдран суугаа Дархан хотдоо амгалан тайван, гэмт хэрэг зөрчилгүй амьдрахыг бусаддаа уриалж, хүүхдийн аз жаргалтай амьдралын төлөө тайван жагсаал зохион байгууллаа. 

         Мөн Дархан-уул аймгийн Скаутын гишүүд нэгдэн амар тайван амьдрахыг уриалж жагсаалд оролцлоо. 
  
       Бид бүхний жагсаалд онлайнаар олон хүн дэмжин нэгдэх хүсэлт тавьсанд талархаж байна. Та ч бас нэгдэж, амар тайван Дархан хотыг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулаарай хэмээн зохион байгуулагчид ярьлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%