Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хүнсний худалдаа, үйлчилгээний 9 цэгийн үйл ажиллагааг зогсоожээ

2015-09-28

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас найман сумын хүнсний худалдаа, үйлдвэр үйлчилгээний цэг салбаруудад шалгалт хийжээ.

Шалгалтанд 309 байгууллага, иргэн, Аж ахуя нэгж хамрагдсанаас нийт 507 зөрчил илрүүлж 59%-г нь газар дээр нь арилгуулж, улсын байцаагчийн 239 заалт бүхий 49 албан шаардлагаар үүрэг өгч, есөн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зогсоосон байна.


Мөн 299 хүнсний дэлгүүрийн 1500 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс давхардсан тоогоор 206 нэрийн 2204 ширхэг, 4250000 төгрөгөийн бүтээгдэхүүнийг хураасан байна. “Эрүүл хөрс – Эрүүл хүнс” аяны хүээнд зохион байгууландсан дээрх шалгалтнаас гадна хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг шинээр бүртгэж мэдээлэлд хамруулсан аж.

Түүнчлэн хүнсний аюулгүй байдлын хяналтын чиглэлээр нийт 53 байгууллагад сургалт, найман суманд “Хүнсний салбарт мөрдөгдөж байгаа хууль болон хяналтын хуудас сурталчлах”, “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох”, “Дотоод хяналтыг төлөвшүүлэх” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж нийт 700-д хүнийг хамруулсан байна. Аяны хүрээнд мөн 33 заалт бүхий ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж 100 хувийн биелэлттэй хэрэгжсэн ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%