Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ойн хортон шавьжийн устгал, тархалтын судалгаа хийгдлээ

2015-09-28

Ойн хөнөөлт шавьж, өвчний тархалтыг судлах ажлын хүрээнд 15 сумын ойн сангийн 200,000 га талбайд аймгийн БОАЖ-ын газраас Ойн судалгаа хөгжлийн төв, сум дундын ойн ангиудтай хамтран ойн хортон шавьжийн тархалтын судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ. Судалгааг үндэслэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавьжийн голомт илэрсэн Батцэнгэл сумын 1350 га, Төвшрүүлэх сумын 1220 га, Хайрхан сумын 6870 га, Өндөр-Улаан сумын 2350 га, Чулуут сумын 680 га, Эрдэнэмандал сумын 1350 га, Өлзийт сумын 880 га, Цэнхэр сумын 440 га, Ихтамир сумын 940 га, Тариат сумын 1000 га, Булган сумын 900 га, Хотонт сумын 5630 га, Жаргалант сумын 1000 га, Цэцэрлэг сумын 850 га, нийт 26510 га талбайд сибирийн хүр, бургасны хүр, якобсоны төөлүүр эрвээхэйтэй тэмцэх тэмцлийн ажлыг утаат үүргийн шүршигч багажаар хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт сумдад ойн хортон шавьжтай тэмцэх тэмцлийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%