Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Архангай аймагт ШУТИС нээгдлээ

2015-09-07

Монгол улсын тэргүүлэх их сургууль ШУТИС нь Архангай аймагт Шинжлэх Ухааны жишиг ахлах сургуулийг үүсгэн байгуулж нээлтээ хийлээ.

Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн харъяа Архангай аймаг дахь Шинжлэх Ухаан Технологийн Эрдэм ахлах сургуулийн нээлтэнд ШУТИС-ийн Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, ШУТАС-ийн захирал Г.Адъяахүү, ТДС-ийн захирал н.Ганбаяр, Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Зулбаяр, ШУТИС-ийн Горхийн амралт сувилалын төвийн менежер Д.Самбуу-Ёндон, Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, ШУТ-ийн Эрдэм ахлах сургуулийн захирал Д.Ганболд болон албаны бусад хүмүүс, багш сурагчид оролцлоо. Нээлтээр уран зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, авъяаслаг сурагчдын үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд болж өнгөрлөө.

Проректор Д.Батчулуун хэлсэн үгэндээ ШУТАС-ийн орон нутаг дахь анхны загвар ахлах сургууль оюун ухааны өлгий нутаг болсон Архангай аймагт нээгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ сургуулиас оюуны тэрбумтан төрнө гэдэгт итгэлтэй байна, цаашид бид чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд ахлах сургуулиас нь бодлогоор дэмжин ажиллах болно гэлээ.

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн хүсэлтээр Архангай аймгийн ЕБС-ийн 10, 11, 12-р ангийн ахлах ангийн сурагчидад ШУТИС-ийн Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун “Хөгжлийн гарц боломж” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн ШУТИС-ийн Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор, Төгсөгчдийн холбооны УЗ-ийн дарга Д.Батчулуун, Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Зулбаяр нар ШУТИС-ийг төгссөн Архангай аймагт ажиллаж амьдарч байгаа үе үеийн төгсөгчидтэй хүндэтгэлийн уулзалт хийн санал солилцож цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%