Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ.

2015-10-05

2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэв. Үүнд:
  • Аймгийн Татварын хагас жилийн орлогын биелэлтийн явцын талаар мэдээлэл
  • Аймгийн 2014 оны төсвийн зарцуулалтын дүнгийн талаар сонсгол
  • Хөрөнгө шийдвэрлэх тухай
  • Зарим өмчийн талаар
1. Аймгийн Татварын хагас жилийн орлогын биелэлтийн явцын талаар мэдээллийг аймгийн Татварын хэлтсийн даргын орлогч Х.Берболат танилцууллаа.
Аймгийн Татварын орлогын гүйцэтгэлийн хагас жилийн байдлаар татварын орлого өссөн дүнгээр 119,4 хувьтай байна. Үүнээс бууны албан татвар 53,7 хувь, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого  82,7 хувь, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 162,4 %, улсын тэмдэгтийн хураамж 88,9%,  Ус рашаан ашигласны  төлбөр 39,1%, Түгээмэл тархацтай ашигт малтмал 51,1%, газрын төлбөр 88,1%, ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх 49,7%, хог хаягдлын төлбөр 0 % соёл спортын арга хэмжээний орлого 0% -тай  байна.  Энэ жил зарим нэг татварын орлого тасрах төлөвтэй байгаагын нэг нь бууны албан татвар юм. Аймгийн хэмжээнд Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 7400  буу эзэмшигч байдаг ба 100% татвар ногдуулсан ч төлөвлөгөө биелэгдэх боломжгүй байна. Энэ нь төлөвлөгөөг бодит байдалтай нийцүүлээгүйгээс шалтгаалж байна.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглалтын байдалд байгаль орчны байцаагч нар хангалтгүй ажиллаж байгаатай холбоотой байна.

2. Аймгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн талаар аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Шолпан мэдээлэл хийлээ. Үүнд:
Гүйцэтгэлээр улсын төсвөөс 41602,4 сая төгрөгийн  санхүүжилт авч, үндсэн үйл ажиллагааны орлогоос 47,8 сая төгрөгийн, туслах үйл ажиллагааны орлогоос 7,9 сая төгрөгийн орлогыг оруулж, бүгд дүнгээр 41618,1 сая төгрөгийн  зарлага санхүүжилтээр ажиллаж, төсвөө нийт дүнгээр  298,2 сая төгрөгөөр хэмнэсэн дүнтэй байна. Тусгай шилжүүлгийн байгууллагуудаас оны эцэст нийтдээ 280,2 сая төгрөгийг төсөвт татан төвлөрүүлсэн, оны эцэст 29,6 сая төгрөгийн  зарцуулагдаагүй  бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байсан нь хэмнэлттэй гарахад нөлөөлжээ.
Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад үндсэн үйл ажиллагааны орлогоос 39,3 сая төгрөгийн, туслах үйл ажиллагааны орлогоос 6,7 сая төгрөгийн  нийт 46,0 сая төгрөгийн  орлого оруулах төлөвлөгөө өгөгдсөнөөс үндсэн үйл ажиллагаанаас 47,8 сая төгрөгийн, туслах үйл ажиллагаанаас 7,9 сая төгрөгийн, нийт 55,7 сая төгрөгийн орлого оруулж  төлөвлөгөөг 9,7 сая төгрөгөөр давуулан биелүүлжээ.

3. Монгол Улсын баатар М.Икейн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан М.Икейн хөшөөг сэргээн засварлахад ОНХС-ийн хөрөнгийн зураг төсвийн зардлаас 9,0 сая төгрөг зарцуулахаар шийдвэр гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%