Аймгийн
нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад холбогдох хууль
тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, заавар зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил,
дутагдлыг арилгуулах,санал дүгнэлт гаргах, хуулийн хэрэгжилтийг
хангуулах зорилгоор Баян-Өлгий аймгийн ИТХ-аас удирдамж баталсан юм. Хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын 5 хороодын дарга, гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан болно.
Уг
удирдамжийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин,
соёл, спорт, аялал жуулчлалын хороо аймгийн Байгаль орчин, аялал
жуулчлалын газарт дараах чиглэлээр хяналт, шалгалт хийлээ. Үүнд:
- Байгаль орчны хяналт, үр дүн
- Байгалийн баялгийг нөхөн сэргээх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
- Байгалт хамгаалагчийн эрх, үүрэг
- Байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллагын оролцоо
- Мэдээллийн сангийн баяжуулалт
- Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамж
- Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн
- Салбар хороодын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбооны талаар
- Усны нөөцийг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- Ус ашиглах гэрээ байгуулах, цуцлах
- Ус ашигласны төлбөрийн төвлөрүүлэх
- Аялал жуучлалын тухай хуулийн хэрэгжилт
- Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр зохиож буй ажил, түүний биелэлт, үр дүн
- Ажлын хариуцлага болон ёс зүйн зөрчил гаргасан ажилтан, албан хаагч нарт хариуцлага тооцож ажилласан байдал
- Иргэд, албан хаагчдын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал
- Мэдээллийн ил тод байдал
Гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, хуулийн хэрэгжилтийн хангуулах талаар санал дүгнэлтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болон аймгийн Засаг даргын зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор танилцуулахаар боллоо.
