Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2015-09-24

Хүйтний улиралд зарим гэмт хэргийн гаралт ихэсдэг. Ялангуяа хулгайн гэмт хэрэг түүний дотор малын хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг байна. Иймд тус аймгийн ГХУСАЗЗ, Прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулж байна. 


Тус аймагт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаас илүү хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа ба ялангуяа мал хулгайлах гэмт хэргийн улмаас ард иргэдэд багаас онц их хэмжээний материаллаг хохирол учирч энэ нь амьжиргааны төвшинд нөлөөлж, ядуурал, ажилгүйдлийн төвшинд бодит нөлөө үзүүлэх боллоо. 


Энэхүү гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулах, тээврийн хэрэгслийг ашиглах, иргэд олон нийтэд онц их хэмжээний хохирол үзүүлэн, бүлэглэн үйлдэх, аймаг, сум, хил дамнасан малын хулгайн зохион байгуулалт бүхий сүлжээ бий болж мэргэших хандлага бий болсон байна. Дээрх нөхцөл, хандлага, бий болсон бодит байдалд дүгнэлт хийж цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор аймгийн хууль хяналтын байгууллагуудаас тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа.
Харин малчид ард иргэдийн зүгээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна. Үүнд: 1-т Аймаг, сумын нутаг дэвсгэрээс мал худалдан борлуулах, тээвэрлэх, тууварлах, мал, мах түүхий эд бэлтгэхдээ гарал үүслийн гэрчилгээг заавал авч занших, 2-т Иргэн бүр сонор сэрэмжтэй байж мал сүргийнхээ хариулга, хамгаалалтыг бусдаас хамааралгүйгээр нэг мөр шийдэж, ялангуяа бод малыг байнгын хариулгатай болгож, хулгайн хэрэг үйлдэгдэх нөхцөл бололцоог таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх, 3-т Мал бүхий иргэд бод малд им тэмдэг, зүсмийн бүртгэл хөтөлж, өөрчлөлтийг багийн Засаг дарга, хэсгийн төлөөлөгчид байнга мэдэгдэж бүртгэлд хамруулж байх, 4-рт Хот айл, овог ахан дүүсээрээ уламжлалт тамгаа сэргээх, хийх, бүртгэлд хамруулах, 5-т Хулгайн гэмт хэргийн үед цагдаагийн ажилтанд өөрийн бололцоогоор дэмжлэг үзүүлэх, 6-т Мал алдагдсан тохиолдолд нэн яаралтай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, бүртгүүлэх 7-т Бод малаа улсын хэмжээний индексжүүлэг, им тамга тэмдгийн сүлжээнд бүрэн хамруулсан байх, 8-т Малын хулгайтай тэмцэх, хулгайлагдсан мал олдсон тохиолдолд олсон иргэн нь малын үнийн дүнгийн тодорхой хувийг авах эрхээ эдлэх зэргээр ард иргэдийн өөрсдөөс шалтгаалах зарим арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна. 

Аймгийн ГХУСАЗЗ, Прокурорын газар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%