Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТОЛБО-ХОВД, ЦАГААННУУР-УЛААН БАЙШИНТ ЧИГЛЭЛД ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВИХ АЖИЛЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛОВ

2015-09-24

Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн Толбо нуур - Хашаатын даваа, Хашаатын даваа-Шургийн гүүр, Цагаан нуур-Улаан байшинт чиглэлийн 3 багцын замын ажлын нээлтийн ажиллагаа болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Зам барилгын ажлын хяналт зөвлөхийн багийн ахлагч Ч.Энхжаргал, Чайна Хуаши компанийн орлогч захирал У Юун болон тус компанийн инженерүүд мөн төслийн гүйцэтгэлийг хянах компанийн албаны хүмүүс, инженерүүд, Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов.

Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд
Улаан байшинт-Цагаан нуур – 25,8км
Толбо нуур- Хашаатын даваа – 60км
Хашаатын даваа-Шургийн гүүр- 50км нийт 135,8км замын барилгын ажлыг 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээлжээ.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа бол зөвлөх компаниар Ай Си Ти сайн консалтинг компани, гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын China Huashi Enterprises company limited ажиллаж байна.

Замын 3 багц тендерийн 135,8 км авто зам ашиглалтад орсноор БНХАУ, ОХУ хоорондын тээвэр ложистикийн харилцаа өргөжих цаашлаад эдийн засгийн олон боломж бүрдэнэ.

http://bayan-olgii.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%