Тус салбар комисс байгуулагдсан цагаасаа эхлэн хийх ажлаа жил улирлаар төлөвлөн, салбар комиссын хурлаа улирал бүр тогтмол хийж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулиудыг байнга сурталчлан, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг үйл ажиллагааныхаа гол зорилго болгон ажиллаж ирсэн билээ. ”Баян-Өлгий аймгийн ЦАУЗБСК-ийн 2000 онд улс төрийн хэрэгт хийлсээр хэлмэгдсэн 500-аад хүний материал бүрэн гүйцэд бүрдүүлж, хэлмэгдэгсдийн судалгааны төвд явуулж, 392 хүний нэрсийг сонинд зарлуулж шүүхийн шийдвэр гаргуулан нийт 389 хүнд 378205,1 мянган төгрөгийн нөхөн олговор олгуулсан. Хөдөлмөрчдөөс 130 гаруй өргөдөл хүсэлт хүлээн авч холбогдох газруудад дамжуулж, давхардсан тоогоор 2200 хүнийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг сонсож зөвлөгөө өгсөн. 40 хүний цагаатгалын үнэмлэхийг шинээр авч өгч, 200-аад хүний архивын лавлагаа, тогтоол шийдвэрийн хуулбарыг авч өгсөн. Аймгийн музейд хэлмэгдэгсдийн кабинет байгуулж тохижуулан, хэлмэгдэгсдийн тухай диарам босгосон юм. Сэргээн босголт банканд клирингид орсон 16 хүний 16,0 сая төгрөгийг нэхэмжлэл гарган хэлмэгдэгсдийн өв залгамжлагч нарт олгосон. Нөхөн олговрын мөнгө олгосон тухай тайланг Сангийн Яамны төсвийн бодлогын газарт тухай бүрт нь явуулж ирсэн. Улс төрийн хэрэгт баривчлагдаад сураггүй бологсдын талаар гэрчийн тодорхойлолт гаргуулан нотариатаар батлуулж, аймаг дахь ТЕГ-ын хэлтсээр мөрдөн байцаалт хийлгүүлж, хөдөө сумдад судалгаа явуулж, одоо 30-иад хүний анкет бүртгэл хийгдсэн.
ЦАУЗБСК-ийн 2001 онд тайлангийн хугацаанд тус салбар комисс нь 2001 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлуулж, үүний дагуу ажлаа явуулж ирлээ. Энэ хугацаанд тус аймгаас улс төрийн хэрэгт хэлмэгдсэн 100 хүний материал улс төрийн судалгааны төвд сонинд зарлагдалгүй саатаж байсанд дутуу материалыг бүрдүүлж 60 хүний садан төрөл тогтоолгох, нөхөн олговор авах нэрсийг сонинд зарлуулсан болно. Орон нутагт давхардсан тоогоор 160-аад хүнийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг сонсож зөвлөгөө өгч, 30-аад хүний өргөдөл гомдлыг хүлээн авч барагдуулав. Улсын Дээд Шүүхээс шинээр 4 хүний цагаатгалын гэрчилгээг, ТЕГ-ын архивын лавлагаа, магадлалын хуулбар 8 хүнд, Үндэсний төв архивийн лавлагаа 16 хүнд тус тус гаргуулан өгсөн болно. Нөхөн олговор авахаар сонинд зарлагдсан шүүхийн шийдвэрээ гаргуулсан 30 хүний нэрсийн жагсаалтыг шүүхийн шийдвэрийн хамт сангийн Яаманд хүргүүлсэн байна. Тус салбар комисс нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 15 хүний материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж, хэлмэгдэгсдийн судалгааны төвд явуулж, садан төрөл тогтоолгох болон нөхөх олговорт нийт 44 хүний нэрсийг сонинд зарлуулж шүүхийн шийдвэр гаргуулсан болно. Санхүү эдийн засгийн яамны төсвийн бодлогын газарт 27 хүний шүүхийн шийдвэрийг явуулан 31,0 сая төгрөг нэхэмжлэгчдэд олгов. Ард иргэдээс 26 өргөдөл хүсэлт хүлээн авч холбогдох газруудад дамжуулж, давхардсан тоогоор 160 гаруй хүнийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг сонсон зөвлөгөө өгөв. 10 хүний цагаатгалын үнэмлэх шинээр авч өгч, 20 хүнд архивын лавлагаа, тогтоолын шийдвэрийн хуулбарыг авч өгсөн болно. Салбар комиссын гишүүдийн хурлыг улиралд хоёр удаа нийт 8 удаа хуралдуулж, 11 төрлийн асуудлыг хэлэлцсэн байна. Аймаг дахь Тагнуулын алба, Шүүх, Прокурор, Архивын байгууллагуудтай байнга холбоотой ажиллан, ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх талаар хамтран ажиллаж байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн судалгааны төвтэй байнга харилцаатай ажиллан нийт 40 гаруй хүний матриалыг бүрэн гүйцэд бүрдүүлэн хүргүүлж 20,0 сая төгрөгийг олгосон байна. 2006 онд баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн гэгдэх, одоогоор баримт материал гарахгүй байгаа хүмүүсийн талаар нэхэмжлэгчдийн өргөдөл, 3 гэрчийн тодорхойлолт гаргуулан, нотариатаар батлуулан УЕПГ-ын цагаатгалын тасагт шалгуулах арга хэмжээ авч ажиллаа. Баривчлагдагсдын судалгаанд нийт 150-иад хүний жагсаалт байна. Хэлмэгдэгсдийн “Цагаан ном”-ыг казак хэл дээр хэвлүүлэх 1,540 мянган төгрөгийг ИТХ-аас баталж өгсөн. Шинээр цагаатгасан хүмүүсийг нэмж багтаан, намтар түүхтэй нь оруулах судалгааны ажил хийгдсэн. Цагаатгалын үнэмлэхийг нэхэмжлэн авахдаа МҮДШ-ийн Ерөнхий шүүгчийн 2006.02.03-ны 11-р захирамжаар баталсан МҮДШ-ээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгасан тухай үнэмлэх олгох журмыг мөрдлөг болгон ажилласан. Улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдэгсэд түүний төрөл төрөгсөд нийт 504 хүн нөхөх олговрын мөнгөө аваад байгаа ба 2006 онд 13.5 сая төгрөгийг олгоод байна. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулиудыг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих талаар зохиож байгаа ажил, гарч буй сөрөг үр дагавар тэднийг арилгах арга зам, хийх дүгнэлтийн тухай” 2006 оны 11-р сарын 15-нд Баян-Өлгий аймгийн салбар комиссын ажлын талаарх сонсголыг ЦАУЗБУК авч хэлэлцээд аймгийн цагаатгалын комиссоос хийж гүйцэтгэсэн ажлыг “хангалттай” гэж дүгнэсэн. Энэ нь тус салбар комисс хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааныхаа үр дүнг үнэлүүлж байгаагийн томоохон илрэл болсон юм. “Хэлмэгдэгсэд-нийгмийн халамж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн хөдөлмөр нийгэм халамжийн төв, халамжийн эмнэлэг, УЗН, Ахмадын хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний халамж үйлчилгээнд хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг түлхүү хамруулах асуудлыг тавьж ажиллаж байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох, цагаатгалын хуулийг сурталчлах, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдөөс материалаа бүрдүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллаллаа. Аймгийн ЦАУЗБСалбар комиссын ажлыг Улсын комиссоос газар дээр нь ирж шалган зааварлаж, санал зөвлөлгөө өгсөн нь зохих үр дүнгээ өгч байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн амьд сэрүүн байгаа үр хүүхэд болох 109 хүний судалгааг гарган Улсын комисст хүргүүллээ. 2005-2010 онд хэрэгжүүлэх “Хэлмэгдэгсэд нийгмийн халамж” хөтөлбөрийн хүрээнд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нийгмийн халамж үйлчилгээг янз бүрийн арга замаар, янз бүрийн хэлбэрээр хүргэхээр аймгийн Нийгэм халамж үйлчилгээний хэлтэс, Халамжийн эмнэлэг, Улаан загалмай нийгэмлэг, Эмэгтэйчүүдийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, Гэр санаачлаа төсөлд хүсэлт оруулж, шийдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллав. 2007 онд Толбо сумын ИТХ-аас тус сумын нутагт байсан Дөрөө нуурын хийдэд шавилан сууж байсан лам нар болон хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө босгосон. Мөн энэ онд “Хэлмэгдэгсдийн дурсгалд” номыг нийт 500 ширхэг хэвлүүлэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд дурсгах ажлыг зохион байгуулж байлаа. 2008 онд Монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөөний түүхийг мөнхлөх зорилготой “БНМАУ-ын төлөө зүтгэе” нэртэй уран сайхны киног бүтээхэд 500,0 мянган төгрөгийг аймгийн ИТХ-аар оруулан батлуулан, хандив өргүүлэх ажлыг зохион байгуулсан.
Аймгийн Улаан Загалмайн Хорооны “Хүмүүнлэг үйлсийн аян”-нд хамруулах арга хэмжээ авч ажилласан. 2009 онд улирлын туршид давхардсан тоогоор 130 гаруй хүнийг хүлээн авч уулзан, зөвлөгөө өгч, 3 хүнд Тагнуулын төв газрын тусгай архивын лавлагаа, 4 хүнд Үндэсний төв архивын лавлагаа, 7 хүнд аймгийн архивын лавлагаа авахуулан өгч, 2 хүнд аймгийн шүүхээр садан төрлийн холбоо тогтоолгоход ажил төрлийн зөвлөгөө өгч туслав. “Хэлмэгдэгсэд ба нийгмийн халамж” хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Нийгэм халамжийн хэлтэстэй хамтран Цагаан сар, Наурыз баярын үеэр хэлмэгдэгсдийн ар гэрийнхний 10 өрхийг түлээ нүүрсний тусламжинд хамруулан, нийт 1100.0 мянган төгрөг, нэг удаагийн халамжийн тэтгэмжид хамруулах ажлуудыг зохион байгуулж, нийт 25 хүнд 750,0 мянган төгрөгийн туслалцаа үзүүлэв. Аймгийн Халамжийн эмнэлэгт 8 хүнийг үнэ төлбөргүй хэвтүүлж эмчлүүлэв.
ЦАУЗБСК-оос аймгийн төвд ажиллаж байгаа их дээд сургууль, ЕБС-ын оюутан сурагчид, тэдэнтэй ажилладаг багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулж хүргүүлсэн лекц яриа, хичээлийн “Улс төрийн хэлмэгдүүлэлт, хор холбогдол, цагаатгахын учир шалтгаан” сэдэвтэй материалыг өөрийн орон нутгийн онцлогтой уялдуулан нэмж баяжуулан, аймгийн төвд байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв, мөн Ерөнхий боловсролын “Бастама” ахлах сургууль, Өлгий сумын 1 болон 2-р ахлах сургуулиудад хүргүүлж, холбогдох хичээлийнхээ хөтөлбөрт багтаан хичээл болгон оруулах, лекц болон яриа таниулга хийх хэлбэрээр улс төрийн их хэлмэгдүүлэлт, түүний хор уршгийн талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй болоход нь анхаарч, хамтран ажилласан юм. Эдгээр сургуулиудын нийт 450 оюутан, сурагч энэ арга хэмжээнд хамрагдсан болно. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан нөхөх олговрын мөнгийг урьдчилан авч бэлтгэн, гурван хүнд 3,0 сая төгрөгийн нөхөх олговрыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх ажлыг зохион байгуулж ажилласан.
2010 онд тус аймгийн харъяат, улсын Бага хурлын дарга асан, хэлмэгдэгч Т.Сурахбаярын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор цээж баримлыг аймгийн Тагнуулын газрын хашаанд босгож, 2010 оны 9-р сарын 9-ний билэгт сайн өдрөөр нээлтээ хийсэн юм. Баян-Өлгий аймаг дахь байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баярын арга хэмжээний үеэр аймгийн Хөгжимд драмын театрт Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Т.Солтаны зохиол “Хэлмэгдэгсэд” түүхэн жүжиг тавигдаж, иргэдийн хүртээл болсон нь томоохон арга хэмжээний нэг болсон юм. 2011 онд одоо амьд сэрүүн байгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, нас барсан хэлмэгдэгсдийн амьд сэрүүн байгаа эхнэр /нөхөр/, хүүхдүүдийн талаар судалгаа гарган хүргүүлж ажилласан байна. 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиосон Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр ИТХ-ын ажлын албанаас аймгийн радиогоор нэвтрүүлэг бэлдэн хүргүүлж ажилласан. Улирлын турш нийт 3 хүнийг хүлээн авч уулзан, 1 хүнд нөхөх олговрын мөнгө болох 1,0 сая төгрөгийг гардууллаа. 2012 онд орон нутгийн радиогоор эдгээр цагаатгагдсан иргэдийн жагсаалтыг олны сонорт хүргүүллээ. 2011 онд манай аймгийн харьяат 13 хүн цагаатгагдсанаас Цэнгэл сумын харьяат 2, Цагааннуур тосгоноос 3, Алтанцөгц , Сагсай, Улаанхус, Булган, Дэлүүн сумдаас тус бүр 1, Баяннуур сумаас 2 хүн цагаатгагдсан байна. Үүнээс 2 хүний хууль ёсны нэхэмжлэгч нь манай аймгийн салбар комисст хандаж, хэлмэгдэгч А.Халамжъяаны Цагаатгалын үнэмлэхийг гаргууллаа. Хэлмэгдэгч Т.Тогтанбайн нөхөн олговрын мөнгө болох 1,0 сая төгрөгийг түүний нэхэмжлэгч охин Б.Ханжханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тахархаанд гаргуулан өглөө. Төрөл садан нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 45 гаруй иргэдийг хүлээн авч уулзан, шаардлагатай мэдээлэл болон зөвлөгөө өгч ажилласан.
Аймгийн архивын лавлагаа, Үндэсний төв архивийн лавлагаа, цагаатгагдсан тогтоолын хувь, цагаатгалын үнэмлэх зэрэг бичиг баримтыг гаргуулж авахад салбар комиссын зүгээс албан тоот, хүсэлт явуулж цаг тухайд нь шийдвэрлүүлсэн. Хоёр хүний нөхөн олговрын мөнгө болох 2,0 сая төгрөгийг хууль ёсны нэхэмжлэгчдэд тус тус гаргуулан өгсөн. 2013 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлын хүрээнд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулж Монгол-Казак хэл дээр нийтлэл бэлтгэн аймгийн радио, телевизээр нэвтрүүлж, зарим хэлмэгдэгсдийн амьд сэрүүн байгаа үр хүүхэд, ач зээ нартай ярилцлага өрнүүлж ажилласан. 2014 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Р.Набигийн нөхөх олговрын мөнгийг хэлмэгдэгчдийн нэхэмжлэгч Н.Шарипбайд гаргуулан өгсөн.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Хапарын Медеуханд гаргуулан өгөв. Хэлмэгдэгч Б.Жонисын нэхэмжлэгч Хабигийн Баярын нэрийг Зууны мэдээ сонинд зарлуулахаар материалыг холбогдох байгууллагад хүргүүлж, шүүхээс нөхөх олговор олгох тухай гарсан шийдвр, хэлмэгдэгч Мундахбайн Стаханы нөхөх олговрыг нэхэмжлэгч түүний төрсөн хүү Стаханы Жомартын материал, хэлмэгдэгч Чожин Мухаштайн нөхөх олговрын материалын бүрдүүлбэрийг хүргүүлж нэхэмжлэгч Күлшархант нөхөх олговрыг талаар материалыг тус тус Улсын комисст уламжлав.
2015 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 20-25 хүнийг хүлээн авч уулзан хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2015.01.23 өдрийн 31 тоот дугаартай албан бичгийн дагуу сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт албан даалгавар өгч Цагаатгалын хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөх олговрыг цаашид хөөцөлдөх иргэдийн судалгааг гаргасан. Аймгийн ИТХ-ын цахим хуудсанд Цагаатгалтай холбоотой бүх мэдээ, мэдээллийг цаг тухайд нь байршуулан ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас сумдад ажиллах тусгай удирдамжинд салбар комиссын ажлыг давхар танилцуулж, сумдад хийгдэж буй ажил, цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар зөвлөлгөө өгөх заалт оруулж, хэрэгжүүлэн ажилласан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлын хүрээнд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулж Казак хэл дээр нийтлэл бэлтгэн аймгийн радио, зурагтаар олон нийтийн сонорт хүргэн ажилсан байна. Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлуулж, үүний дагуу тогтмол арга хэмжээ зохион байгуулсан. Үүнд: Хэлмэгдэгсдийн ар гэрийг хүлээн авч, гарын бэлэг өгөх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөнгөн тэтгэмж олгох зэрэг болно. Мөн өгүүлэл, дуу, шүлэг, найруулал бичих уралдаан зарлаж, шилдэг бүтээлийг шалгаруулан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж мэдээлсэн. Мөн хэлмэгдэгсдийн ар гэрийн хүмүүст мөнгөн болон материаллаг тусламж үзүүлэхээс гадна идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа салбар комиссын гишүүд, Тагнуулын газрын дарга, сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийг мөнгөн шагналаар урамшуулж ажилладаг юм.