Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ХОРООДЫН АХЛАГЧ НАР ХУРАЛДАВ

2015-09-10

Аймгийн ИТХ –аас 2015 оныг Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагыг сайжруулах жил болгосонтой холбоотойгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 5 ажлын хэсэг байгуулсан билээ. 
Үүнд:
1. Байгаль орчин, соёл спорт аялал жуучлалын ажлын хэсэг –Ахлагч Б.Лазатхан
2. Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэсэг –Ахлагч Е.Харлыгаш
3. ХХАА, үйлдвэр худалдаа, дэд бүтцийн ажлын хэсэг  –  Ахлагч Р. Гажайв
4. Төр захиргаа, хууль зүйн ажлын хэсэг  -  Ахлагч Н. Санатбек
5. Төсөв санхүү , эдийн засгийн ажлын хэсэг – Б. Жирен

Аймгийн ИТХ-ын даргын өрөөнд Ажлын хэсгийн ахлагч нар 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа  албан газар, ААН-ийн үйл ажиллагаанд хяналт хийхээр болов. Үүнд тухайн  салбарын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал,  биелэлтийг хангуулах арга хэмжээ авах, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэсэн байдал, төрийн үйлчилгээний хөнгөн шуурхай байдал, ил тод байдал зэрэг асуудалтай  газар дээр нь танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын төлөвлөгөө, хуваарийг хэлэлцэв.

Хуваарийн дагуу 2015 оны 9, 10 дугаар саруудад албан газар, ААН –үүдэд Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгч гишүүдээр ахлуулсан ажлын хэсгүүд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж холбогдох дүгнэлт гаргахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%