Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Дарга Р.Зоригтбаатар тэргүүтэй Төлөөлөгчид төрийн байгууллагуудад ажиллаж байна

2015-09-09

Аймгийн хөгжлийн цогц бодлого болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг тодотгож, тодорхойлох зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ИТХ-ын Тэргүүлэгчид, Бодлогын хороодын дарга, гишүүд төрийн байгууллагуудад энэ сараас ажиллаж эхлээд байна.

Манай аймгийн хувьд эдийн засгийн хөгжлийн нөөц болох Мал аж ахуй, Газар тариалангаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, түүнд түшиглэн хөгжихөд нөлөөлөхүйц, шилдэг боловсон хүчин бэлтгэж буй 90 жилийн түүхтэй Дорнод Политехникийн коллежийн багш, ажилтнуудтай ИТХ-ын Дарга Р.Зоригтбаатар, ИТХ-ын Төлөөлөгч, Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний бодлогын хорооны гишүүн Ч.Энхболд, ИТХ-ын Төлөөлөгч, Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний бодлогын хорооны гишүүн П.Цэрмаа нар уулзалт хийж санал бодлоо солилцлоо.

ИТХ-ын Даргын зүгээс Аймгийн хөгжлийн цогц бодлого болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг танилцуулан хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлж мэргэжилтнүүдийн саналыг бичгээр хүлээн авлаа.

Эдгээр саналуудыг нэгтгэн дүгнэж үндсэн чиглэлд тусган хөгжлийн цогц бодлоготой уялдуулан хэлэлцэж, батлагдвал буцааж хариу мэдэгдэх, эргэх холбоо үүсгэх зорилготой юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр саналаа хэлсэн мэргэжилтнүүдийн саналыг сонссоны дүнд ИТХ-ын Дарга Р.Зоригтбаатар “Мэргэжилтэй ажилтан бэлтгэх дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталж эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, уул уурхай, газрын тос, банк санхүү, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэлт тус бүр дээр төсөл хэрэгжүүлэн ажиллах саналтай байгаагаа дуулгалаа.

Тус хэлэлцүүлэг, ярилцлагын үеэр Дорнод Политехникийн коллежийн захирал Д.Энхжаргал хэлэхдээ:

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс манай сургуулийн хөгжлийн бодлогын асуудалд онцгой анхаарч ойрын жилүүдэд гараагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь манай сургуулийн хичээлийн байр танхимыг өргөжүүлэх үнэтэй шийдвэр гаргаж өгсөн явдал юм.

Бид энэхүү өргөтгөлийн байраа үр дүнтэй ашиглаж оюутнууд маань таатай орчинд хичээллэж, мэргэжлийн хувьд ахиц дэвшицтэй суралцан, тогтвор суурьшилтай байх бүх нөхцөл хангагдаж байгаад дахин баярласнаа илэрхийлье.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэж өгсөн сургуулийн өргөтгөлтэй танилцах үеэр Монголын томоохон сургуулийн нэг ХААИС-д ч байхгүй,  ургамлыг шинжилж судлах лаборатори байгуулснаас гадна тус сургуулиас хэрэгжүүлж буй “Нохойн үржлийг мэс заслын ба мэс заслын бус аргаар таслах” төслийг дэмжиж ажиллах нь амьдрах орчныг таатай болгох хөгжлийн цогц бодлогын нэг хэсэгтэй уялдаж байгаа юм.

Ийнхүү мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгагч гол хөшүүрэг болох боловсон хүчнүүдийг бэлтгэж буй багш, ажилтнуудтай хийсэн хэлэлцүүлэг, ярилцлагын үр дүнд тэдний ИТХ-д хүргүүлсэн саналыг судалж, боловсруулан хөгжлийн цогц бодлогод тусгаж ажиллахаа ИТХ-ын Даргын зүгээс хэлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%