Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2015-09-03

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Баян-Өлгий  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн аймгуудын ИТХ-ын төлөөлөгчдийн чуулга уулзалт Өлгий хотод зохион байгуулагдаж байна.
Чуулга уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын Ёс зүйн  дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Төслийн зөвлөх багийн ахлагч Д.Ганзориг  тэргүүтэй төлөөлөгчид, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудын ИТХ-ын төлөөлөгч нар оролцож байна.
Өнөөдрийн чуулга уулзалтын зорилго бол НӨУБ-ыг бүх шатандаа чадавхижуулах, эрх зүйн орчныг сайжруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэн, Хурлуудыг иргэдийн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан засаглалын үйл ажиллагаанд оролцох оролцоог хангахуйц жинхэнэ "төлөөллийн байгууллагын" төвшинд хүргэн хөгжүүлэх юм.
Мөн чуулга уулзалтаар удахгүй шинэчлэгдэн батлагдах гэж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах талаар санал бодлоо солилцох юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%