Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТ БОЛЛОО

2015-09-03

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Баян-Өлгий  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг 2015 оны 08 дугаар сарын 28-29-ний  өдрүүдэд Өлгий хотод  аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн дунд амжилттай зохион байгууллаа.Сургалтын нээлтийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга   Б.Лазатхан нээж үг хэллээ.
Сургалтыг Улаанбаатар хотоос Монфемнет үндэсний сүлжээний удирдах зөвлөлийн тэргүүн, сургагч багш н.Дондов, сургагч багш С.Айнагүл нар хичээл заав.
“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтанд аймгийн төвөөс ИТХ-ын 7 эмэгтэй төлөөлөгч,  сумдаас  ИТХ-ын 23 төлөөлөгч болон ИТХТ-ийн ажлын албаны ажилтнууд нийт 35  хүн хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%