УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн
агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах
байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “ИТХ-ын
төлөөлөгчийн манлайлал” үндэсний сургалтын үргэлжлэл 2015 оны 08 сарын
24-25-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулагдаж, уг сургалтад
аймаг сумдын ИТХ-ын Тэргүүлэгч, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар
оролцлоо.
