Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн төвийн А бүсийн газруудыг эзэмших дуудлага худалдааны нэгдсэн дүн

2015-07-28

Монгол улсын Газрын тухай хуулийн дагуу Хэрлэн сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад инженерийн шугам сүлжээ бүхий аймгийн төвийн 1 дүгээр бүсэд эзэмшүүлэхээр тусгагдсан 7 байршилд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” болон Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны А/251 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2015 оны 07 сарын 23-ний өдөр зохион байгууллаа.

Дуудлага худалдаа аймгийн Засаг даргын 2015 оны А/318 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан комисс, хөндлөнгийн ажиглагч, дуудлага худалдаанд оролцогчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр “Дорнод НАА” ХХК-ийн хурлын зааланд 10:00– 4:00 цагийн явагдаж, давхардсан тоогоор 41 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.

Дуудлага худалдааг 9 байршилд зохион байгуулахаар зарлагдсан байсан боловч Хэрлэн сумын Засаг даргаас “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2015 оны А/251 дүгээр захирамжийн 1.7 болон 1.8 дах заалт буюу 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Найрамдал парк”-ийн урд хэсгийн 0.06 га, баруун хэсгийн 0.06 га газарт дуудлага худалдааг зохион байгуулахгүй байх тухай 2015 оны 07 дугаар сарын 23-ны 1/422 албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу дээрх 2 байршлын дуудлага худалдааг хойшлуулахаар шийдвэрлэн оролцогчдод танилцуулсан.

 

Д/д

Байршил, хэмжээ

Анхны үнэ

/төг-өөр/

Эцсийн үнэ /төг-өөр/

Ялагчийн нэр

1

1.1. 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Залуус талбайн хойд талд 0.02 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар

384.000

40.500.000

П.Гэрэлбаатар

2

1.2. 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Орон сууцны 46 дугаар байрны урд талд 0.05 га газрыг хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар

960.000

145.000.000

Ө.Одхүү

3

1.3. 6 дугаар багт Хуучнаар автобус баазын автогражийн баруун талд 0.1936 га газрыг тээврийн ложистикийн төв барих зориулалтаар

5.575.680

35.000.000

Б.Навчаа

4

1.4. 6 дугаар багт Хуучнаар автобус баазын автогражийн хойд талд 0.4 га газрыг хүнсний ногооны зоорь барих зориулалтаар

7.680.000

94.000.000

Д.Болорсүх

5

1.5. 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хишиг” хотхоны баруун урд талд 0.1 га газрыг “Архигүй залуус” клуб байгуулах зориулалтаар

1.920.000

71.000.000

М.Энхтөр

6

1.6. 7 дугаар багт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн зүүн талд 0.03 га газрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар

576.000

230.100.000

“Шингүнэ” ХХК

7

1.7.  9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Найрамдал парк”-ийн урд хэсэгт 0.06 га газрыг хүүхдийн тоглоомын цогцолбор байгуулах зориулалтаар

1.152.000

-

Хойшлогдсон

8

1.8. 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Найрамдал парк”-ийн баруун хэсэгт 0.06 га газрыг хүүхдийн тоглоомын цогцолбор байгуулах зориулалтаар

1.152.000

-

Хойшлогдсон

9

1.9. 9 дүгээр багт “АйСВН” ХХК-ийн урд талын 0.16 га газрыг авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар

3.072.000

14.500.000

“АйСВН” ХХК

Нийт дүн

22.471.680

630.100.000

 

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулж, хуанлийн 14 хоногийн дотор төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлснээр эрх бүхий Засаг дарга газрыг эзэмшүүлэх шийдвэр гарган баталгаажуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%