Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мэндчилгээ

2015-07-09

Дорнод нутгийн зон олон, хүндэт зочид, төлөөлөгчид, ахмад буурлууд, залуучууд, иргэд хөдөлмөрчид, наадамчин олон та бүхэндээ Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жил, Дорнод аймгийн байгуулагдсаны  84 жилийн ой, Монгол түмний үндэсний их баяр наадмын халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье

Монголчууд бид үндэснийхээ их баяр наадмыг өвөг дээдсээс улбаалан ирсэн төрт ёсны заншил,  үнэт зүйлээ болгон дээдэлж, ажил хөдөлмөрийн амжилт, айл гэрийн аз жаргалаар угтахыг эрхэмлэж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Энэ жилийн наадам жил жилийн наадмын адил өнгө жавхаатай, амжилт бүтээлээр дүүрэн сайхан эхэлж байна. Дэлгэр сайхан зун болж ард иргэдийн аж амьдрал жилээс жилд дэвжин дээшилсэн, аймаг, хот, сумын маань хүн ардын ажиллаж, амьдрах нөхцөл боломж, дэд бүтцийн хөгжил, хөрш орнуудтай харилцах гадаад харилцаанд олон чухал ахиц,өөрчлөлт, дэвшил гарсан он жил болж байна.

Дорнод аймаг намтар түүхийнхээ 84 жилийн түүхэнд Дорнод нутгаараа овоглосон Монгол улсын гавьяат цолтон  4-өөр нэмэгдсэн баярт үйл явдал болж байна. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 43, Цэргийн гавьяаны одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 29, Цэргийн хүндэт медалиар 6, Шударга журам медалиар 10 нийт 108 иргэн нэгэн зэрэг шагнагдсан тохиолдол анх удаа гарч төр захиргаа, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн сайчууд олноор тодорч аймгийнхаа нэр сүрийг улс орондоо дуурсгасан сайхан үйл өрнөж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ манлайлсан  хөдөлмөрийн сайчууддаа  баяр хүргэе.
Монголчууд бид Ардын хувьсгал ялсан түүхэн үеэс бөх, морь, сурыг үндэснийхээ баяр наадмын нэгэн төрөл болгон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай бөгөөд эр бяр нь тэгширсэн хүчит бөхчүүдийн мэх нь даацтай, эрхий мэргэн харваачдын цэц нь мэргэн, армаг шандаст хүлгүүдийн уяа сойлго нь таарч хурдтай байхыг ерөөе.

Төрт ёс түүхэн уламжлалаа хүндэтгэн Агуу их өв, соёл, зан заншлаа дээдлэн Амжилт бүтээл, ашдын ерөөл дүүрэн Дэнж хотойтол сайхан наадаарай.

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга                                                  Дорнод аймгийн Засаг дарга

Рэнцэнхүүгийн ЗОРИГТБААТАР                                                                                         Мягмарсүрэнгийн БАДАМСҮРЭН


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%