Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шинээр 40 хүний ажлын байр бий боллоо.

2015-06-22

Хүн амыг эрүүл аюулгүй, баталгаат хүнсээр хангах, орон нутагт хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж буй “Хаан хүнс” компанийн дорнод салбар мах боловсруулах төвийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Тэргүүлэгч, Хүнс, үйлдвэр,  хөдөө аж ахуйн бодлогын хороон дарга М.Бас-Эрдэнэ, Хаан хүнс компанийн захирал С.Эрдэнэбат нар оролцлов. 

Уг мах боловсруулах төв нь хоногт 5,0 тн махыг үйлдвэрийн аргаар боловсруулах, ангилах хүчин чадалтай. Мөн бүхлээр нь буюу гулууз хэлбэрээр 200 тн, жижиглэж ангилсан байдлаар 300 тн махыг хөлдөөн хадгалах боломжтой орчин үеийн зоорийг ашиглалтад оруулсан байна. 

“Хаан хүнс” компани нь  жилдээ Дорнод аймгийн малчдаас 1 тэр бум гаруй төгрөг бүхий мал махыг худалдаг авдаг байна. Уг төв нээлтээ хийснээр орон нутгаас 40 хүнийг ажлын байраар хангаад байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4089
2775 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%