Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт Баруун бүсийн аймгуудын НӨУЁБ-ын сонгуультан,
ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг болж уг хэлэлцүүлгээс гарсан
шийдвэрийг холбогдох дэд шатны байгууллагад хүргүүлэхээр болсон ба уг
хэлэлцүүлгийн дараа аймгуудын дунд нөхөрсөг спортын арга хэмжээ боллоо.
Сагсанбөмбөг, гарбөмбөг, теннис, бильярд, шатар, буудлага, дартсын
7 төрлөөр өрсөлдсөн аймгуудын баг тамирчид амжилттай оролцож багын
дүнгээр Ховд аймгийн баг тамирчид шилжин явах цомын эзнээр тодорлоо. Мөн
энэ арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дараагийн жил Завхан аймагт зохион байгуулагдана.