Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ч.МӨНХБАТ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2015-06-08

Монгол Улсад Төрийн Хөндлөнгийн хяналтын хараат бус байгууллага байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн аудиторууд, төрийн түшээ нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, амьдрал ахуй тань далай шиг баян байж, ажил үйлс тань од шиг гялалзаж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

            Аймгийн Аудитын газар нь аймгийн ИТХ-тай салшгүй холбоотой.

Одоогоос 20 жилийн тэртээ Төрийн хяналт шалгалтын хууль хэрэгжиж эхэлснээр 1995 оны 08 дугаар сарын 04-ний аймгийн ИТХ-ын хуралдааны 20 дугаар тогтоолоор Архангай аймгийн Хянан шалгах хороо байгуулагдан, даргаар нь А.Шаравсамбууг, гишүүдээр нь Ж.Эрэвгийлхам, М.Цэрэннадмид, Р.Эрдэнэ-Очир, И.Ням-Осор, Ц.Пүрэвсүрэн, Б.Лхагвасүрэн, Д.Сундуйсүрэн, Хянан байцаагчаар Ж.Мөнхбат, Д.Уламбаяр, Р.Эрдэнэбаяр нар томилогдон ажиллаж байсан.

Төрийн Хөндлөнгийн Хараат Бус Байгууллага нь 2003 оны 01 сарын 29-нөөс эхлэн аймгийн Аудитын газар, 2014 оны 01 сарын 01-нээс Үндэсний аудитын газрын харъяа Архангай аймгийн Аудитын газар болон үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Орон нутаг, улс орны эрх ашиг, санхүү эдийн засаг, улмаар үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, хяналтын байгууллагын нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг өөрсдийн авъяас билэг, хүч оюун, нөр их хөдөлмөрөөрөө түүх болгон бүтээлцсэн ахмад аудиторуудаараа бид бахархах учиртай.

Тэдний ажил, арвин их баялаг туршлагад тулгуурлан олсон ололт амжилтыг улам бататгаж, илүү ихийг хийж бүтээхийг хүсэхийн хамт, Та бүхний ажил үйлс бүхэн дэлгэрч, үг нь мэргэн, хараа нь хурц байж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%