Баян-Өлгий аймагт Монголын Хуульчдын Холбооны гишүүн 57 хуульч байгаа ба тэдгээр нь шүүх, прокурор, өмгөөлөх болон хууль хяналтын бусад байгууллагад ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр хуульчдад Монголын Хуульчдын Холбооноос багц цагийн сургалт зохион байгуулав. Сургалтаар хуульчийн мэргэжлийн хариуцлагад хяналт тавих тогтолцоо, хуульчийн ёс зүйн асуудал болон Хуульчдын холбооны бүтэц, удирдлагын талаар орон нутгийн гишүүдэд мэдээлэл өгөх, санал солилцох зорилготой юм. Мөн хуульчийн тангараг өргөөгүй зарим нэг хуульчид тангараг өргөж, хуульчийн гэрчилгээгээ гардаж авсан ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өрнөж, хуульчид өөрсдийн саналаа хэлэв.
