Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ARKHANGAI-IT 2015” аялал жуулчлалын анхдугаар зөвөлгөөн боллоо

2015-05-15

ARKHANGAI-IT 2015” аялал жуулчлалын анхдугаар зөвөлгөөн энэ сард амжилттай зохион байгуулагдав. Зөвөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, засаг дарга Д.Батэрдэнэ, ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Үндэсний зөвлөх, докторант Г.Ганзориг, Шинжлах ухааны академийн Инкубатор төвийн захирал Батсүх, Аялал жуулчлалын бүтээгдэхүүний нөөц судлаач, сэтгүүлч, аялагч Г.Бадамсамбуу, БОНХАЖЯамны Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Н.Молор, Монголын Зочид буудлын холбооны олон нийттэй харилцах албаны менежер Б.Мөнхцэцэг, “Рояал” олон улсын дээд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхболд, Монголын аялал жуулчлалын холбооны ТУЗ-ийн гишүүн Б.Цэрэннадмид,  аймгийн аялал жуулчлалын холбоод болон холбогдох албан байгууллагууд оролцлоо.


Аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ “Архангай аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал” илтгэлдээ:

- Аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, түүх соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлнэ. Аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол орны байгалийн үнэт баялаг болсон Архангай аймгийн байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан аялал жуулчлалын бүсийг тогтоож, дэд бүтэц, барилга байгууламж, түр буудаллах цэг, парк, музей, цогцолборыг төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулах талаар дурьдлаа.


2014 оны 10 сард аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсгийг томилж ажиллуулан, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж аялал жуулчлалын мэргэжилтэнүүд, ард иргэдээс саналыг ил тод нээлттэй авч ажиллаж байгаа юм байна.


Архангай аймаг БНСУ, БНХАУ, АНУ зэрэг улсуудтай гадаад хамтын ажиллагаагаа бэхжүүлж, БНХАУ-тай Цайны зам дагасан аялал жуулчлалыг сэргээхээр зорьж ажиллаж байна.

2014 оноос эхлэн Архангай аймагт ирж буй жуулчдын аялалын хоногийг уртасгах зорилгоор зохион байгуулагдаж хэвшсэн эвентүүдийг дэмжих ажлыг эрчимжүүлж, Цайдам жуулчны баазтай хамтран “99 баатар” арга хэмжээг зохион байгуулж ирсэн ба 2015 оноос эхлэн Ногоон алт төсөлтэй хамтран “Монгол сарлаг фестивал”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Тус зөвөлгөөнөөр Архангай аймгийн аялал жуулчлалын бүсийг дараахаар тодорхойлсон байна. Үүнд:

БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС:

1.    Өгийнуур – Хөшөө цайдамын бүс

2.    Хөшөө цайдам – Уйгурын хар балгас – Заяын хүрээ – Тайхар чулуу – Шивэртийн амралт – Өгийнуурын бүс

3.    Уйгурын хар балгас – Заяын хүрээ – Тайхар чулуу – Чулуутын хавцал – Хоргын тогоо – Тэрхийн цагаан нуур – Шивэртийн амралт – Өгийнуурийн бүс

ТҮҮХ СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС:

1.    Хөшөө цайдам – Хар балгас – Заяын хүрээ – Баянцагааны хөндий – Жргалантын ам – Гол мод II – Хар хул хааны балгас – Гол мод I.

2.    Чулуутын голын эхнээс бэлчир хүртэл хадны сүг зураг, буган хөшөө эртний бичээс бүхий бүс.

АДАЛ ЯВДАЛТ, ТУСГАЙ СОНИРХЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС:

1.    Цэнхэр сумын Төрийн тахилгат суварга хайрхан – Хошготын боргио

2.    Хар балгас – Заяын хүрээ - Ихтамир сумын Тайхар чулуу - Хөхнуур

3.    Чулуут гол, олон голын бэлчир орчмын усан аялал

АМРАЛТ СУВИЛАЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС:

1.    Цагаан сумын халуун рашаан

2.    Бор бургастын хүйтэн рашаан

3.    Цэнхэрийн халуун рашаан

4.    Шивэртийн халуун рашаан

5.    Мухар хужиртын хүйтэн рашаан

6.    Хадатын рашаан

7.    Хануйн хүрмийн рашаан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%