Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шинэ барга барууны хошууны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

2015-05-20

      Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Байнгын хорооны гишүүн, Хошууны дэд дарга Хэ Мөрөн тэргүүтэй албаны төлөөлөгчид манай аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн ИТХ-аас байгуулсан Хилийн боомтоор 8 хүртэлх хүний суудалтай автомашиныг саадгүй нэвтрүүлэх асуудлыг түргэвчлэх ажлын хэсэгтэй уулзалт хийлээ. Уулзалтад ажлын хэсэг ахлагч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Хүрэлбаатар, Тэргүүлэгч Ц.Баярцогт, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний зүүн бүс дэх газар, Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбарын дарга, ШББХ-ны дэд дарга Хэ Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын эхэнд ирсэн зочид Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Шинэ барга баруун хошууны төлөөлөгчид авто болон, төмөр замын чиглэлийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаас гадна аялал жуулчлалын салбарыг онцгойлон хөгжүүлэх хөрөнгө оруулахад татгалзах зүйлгүй гэдгээ мөн үеэр онцоллоо.  Хятад иргэд Монгол улсад аялах сонирхол маш их байдаг байна. Тэр дундаа Монголын уламжлалт ахуй амьдрал, зан үйл, хоол унд гээд үндэсний соёлтой танилцах ихээхэн хүсэлтэй байдаг ажээ. Иймээс хил дагуу энэ талын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Дараагийн нэг чухал асуудал хилийн боомтоор 8 хүртэлх хүний суудалтай автомашиныг саадгүй нэвтрүүлэх, цааш зорчуулах тухай хэлэлцлээ. Энэ асуудлыг удаан хугацааны туршид аймгийн ИТХ-аас тавьж байсны үр дүнд ахицтайгаар шийдвэрлэгдэж байгаа билээ. Олон дамжлагаар факс хүлээдэг асуудал,  хил дээр автомашинаас хураадаг өндөр хураамж зэргийг бүрэн зогсоосон. Одоо автомашинтай хил нэвтрэх бичгийг хил дээр олгодог болгох цаашлаад энэ бичгийг бүр шаардахгүй болгох тал дээр ажлын хэсгийн зүгээс анхааран ажиллаж байгаа.
Дээрх хүсэлтүүдийг Шинэ барга баруун хошууны төлөөлөгчид хэлэлцэн ирэх сарын 07-нд дахин ирж уулзалт хийхээр боллоо.
   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%